Озэки Асанояма ЗОДОГ ТАЙЛАХ өргөдлөө өгчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 11

Цар тахлын үеийн хөл хорионы дэглэм зөрчиж, шөнийн цэнгээний газраар зугаалсан озэки Асаноямад өнөөдөр Сүмо бөхийн холбооноос шийтгэл онооно.

Холбооны Ёс зүйн хорооноос ямар шийтгэл өгөхөө шийдсэн байгаа бөгөөд өнөөдөр холбооны тэргүүн Хаккакү оякатад гардуулах юм.
 

Спортс Хочи сонинд бичсэнээр озэки Асанояма холбоонд зодог тайлах өргөдлөө өгсөн байгаа гэнэ. Энэ мэдээг тус сонины сурвалжлагч Такасаго дэвжээнд ойр эх сурвалжаас авчээ.

Гэхдээ холбооноос сүмо бөхийн ирээдүй болсон сайн бөхөө ингээд зодог тайлуулаад явуулчихгүй байх. Өнгөрсөн жил мөн хөл хорионы дэглэм зөрчсөн дээд зиндааны бөх Аби мөн зодог тайлах өргөдлөө өгч байсан. Харин холбоо хүлээн авалгүй 3 башё барилдах эрхийг нь хасч байсан юм.

Асанояма Абигаас цол дээгүүр тул үүрэг хариуцлага илүү өндөр байх ёстой. Тиймээс шинжээчид Асаноямад 4-5 башё барилдах эрхийг хасаж, хагас жилийн цалингийн 50 хувиар торгох байх гэж үзэж байна. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.17.89) 2021 оны 06 сарын 13

zodog tailuul

0  |  1
zochin(98.215.126.149) 2021 оны 06 сарын 13

mongoliin undesnii buhiin dopinguudiig 100 joliin oigoor barildah erhiig n hasah heregtei.Shudarga l baitsgaayadaa...

2  |  0
овид(192.82.73.245) 2021 оны 06 сарын 13

Ийм сайхан залуу хүчтэй бөх ингэж ёс заншлаа хадгалж байншт. Манайх бол бүр допинг хэрэглэчихээд ”Та нар муусайн юмнууд битгий хуцаад бай” гээд л сууж байншт, ямарч ёс суртхуун байхгүй

3  |  1
ККК(64.119.18.205) 2021 оны 06 сарын 12

энэ Така дэвжээний Аса нэртэнгүүд дандаа шоудаж бгаад паактлах юмаа

1  |  0
Барс (203.91.115.51) 2021 оны 06 сарын 12

Гадаад хүн байсан бол шууд зодог тайлуулах байсан да.

1  |  0
Зочин(43.242.243.186) 2021 оны 06 сарын 11

Шууд хаяаад л явах хэрэгтэй ш дээ, сумогийн холбоо арай хэтэрхий

1  |  1
Kkk(66.181.161.86) 2021 оны 06 сарын 11

Amidral bolomjtoi bolxoir shuud xayaad yavdag boljee. Odoonii zaluus

2  |  1
Top