Poland Open: Э.Сумьяагийн барилдааны бичлэгүүд

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 11

Дэлхийн чансааны оноо олгох чөлөөт бөхийн "Poland Open" тэмцээн зургаадугаар сарын 8-14-нд Польшийн нийслэл Варшавт явагдаж байна. Тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч З.Дүвчингийн удирдлага дор гавьяат тамирчин С.Батцэцэг, гавьяат тамирчин О.Насанбурмаа нар 68 кг-ын жинд, ОУХМ Э.Сумьяа 53 кг-д оролцож байгаа.

Өчигдөр эмэгтэй 50, 55, 62, 65, 76 кг-ийн жингийн барилдаанууд болж, аваргууд тодорлоо.

“Будапешт-2013" ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа хэсэгтээ Румыний Ана Беатрисийг ялсан.

Дараа нь ДАШТ-ий хүрэл медальт, Европын хошой аварга ОХУ-ын Ольга Хорошавцевад 0:10-ээр ялагдлаа.

Хагас шигшээд Польшийн Роксана Засинаг цэвэр ялсан.

Ингээд финалд хэсэгтээ ялагдсан Оросын Хорошавцеватай алтан медалийн төлөө дахин барилдаж, цэвэр ялагдан, мөнгөн медаль зүүлээ.

Э.Сумъяа 2016 онд тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан юм.

Poland Open-2021

50 кг. 1. Мария Стадник (Азербайжан). 2. Оксана Ливач (Украин). 3. Мария Тюмерекова (ОХУ), Валентина Исламова (Казахстан).

55 кг. 1. Ольга Хорошавцева (ОХУ). 2. Э.Сумъяа (Монгол). 3. Ирина Чихрадзе (Украин).

62 кг. 1. Айсулуу Тыныбекова (Киргиз). 2. Анна Паула Годинез Гонсалез (Канад). 3. Любовь Овчарова (ОХУ), Илона Прокопевнюк (Украин)

65 кг. 1. Хенна Йоханссон (Швед). 2. Анастасия Лавренчук (Украин). 3. Тайбе Юсейн (Болгар), Александра Волчинска (Польш).

76 кг. 1. Алин Роттер (Герман). 2. Эпп Маее (Эстони). 3. Наталья Воробьева (ОХУ), Эрика Вейбе (Канад).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top