Г.Занданшатар: Халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, оролцоорой

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 09

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн сонгууль өнөөдөр /2021.06.09/ болж байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв хүн электорат" эвслээс Д.Энхбат нар өрсөлдөж байна. 

УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд Хан-Уул дүүргийн 17-р хороо, "Time square" хотхон дахь JET сургуулийн санал авах байранд 12:00 цагт саналаа өглөө. 

Тэрбээр "Түүхэн ач холбогдолтой, онцгой нөхцөлд болж байгаа ч ирц 11:00 цагийн байдлаар 13,45 хувьтай байгаа нь өмнөх жилээс өндөр байна. Цар тахлын онцгой үед халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Тун удахгүй Ардын хувьсгалын 100 жилийн ой болно. Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ой болж байгаа тул онцгой үе гэж бодож байна. Залуус маань энэ сайхан өдөр сонгуульдаа идэвхтэй оролцоорой" гэлээ.
 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top