Зөөврийн санал хураалтын ирц 92.1 хувьтай байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 06 сарын 09

Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ноос Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцийн мэдээллийг хүргэлээ. 

2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд саналын эрхтэй 2 сая 40 мянга 784 иргэн байгаагаас 12:00 цагийн байдлаар 287,566  сонгогч саналаа өгөөд байна.

Энэ удаагийн сонгуульд 2087 хэсгийн хорооноос ирэх санал хураалтын дүнг нэгтгэх юм. Одоогийн байдлаар 1800 орчим хэсгийн хорооны саналын мэдээлэл программ хангамжид нэгтгэгдээд байгаа аж.

"Холбоо харилцаа, сүлжээ муутай газруудаас мэдээлэл ирээгүй байгаа. Удахгүй мэдээллүүд программ хангамжид нэгтгэгдэнэ" гэх мэдээллийг СЕХ өглөө.

Зөөврийн хайрцагаар авах саналтын хураалтын ирц 92.1 хувьтай байна. Ковидын хамааралтай 5789 сонгогч саналаа өгчээ.

"Зарим иргэд санал өгөхөөс татгалзсан, хаяг дээрээ байхгүй, тусгаарлалтаас гарсан, нас барсан зэрэг шалтгаануудын улмаас зөөврийн санал хураалтын ирц 92.1 хувьтай" гарсан гэж СЕХ тайлбарлалаа. 
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.131.155) 2021 оны 06 сарын 09

Mapyyd gadaad baigaa khymyys bolon zuuvriin sanal kjhyraaltiig 100 khyvi lyivardana biz.\n\n\n

0  |  0
Top