Евро 2020: Премьер лигээс хамгийн олон тамирчин оролцоно

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 08

Энэ сарын 11-нд эхлэх хөлбөмбөгийн Европын АШТ-д Английн Премьер лиг хамгийн олон тамирчин илгээжээ.

Евро-2020-д хамгийн олон тоглогч илгээсэн 5 лиг

Английн Премьер лиг – 118 тоглогч;

Германы Бундеслиг – 90 тоглогч;

Италийн Сери А – 70 тоглогч;

Испанийн Ла Лига – 39 тоглогч;

Оросын Премьер лиг – 32 тоглогч.

Евро-2020 өнгөрсөн жил явагдах байсан ч цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон. Тэмцээн энэ сарын 11-нээс долоодугаар сарын 11 хүртэл Европын 11 улсын 11 хотод явагдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top