Катар 2022: Япон анхны гоолоо алдлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 08

Катар 2022 хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний Азийн хэсгийн урьдчилсан шатны тоглолтууд Японд явагдлаа.

Монголын баг Киргизийг 1:0 ялсан бол Японы шигшээ Тажикстаныг 4:1 харьцаатай яллаа.

Японы баг өмнөх зургаан тоглолтод нэг ч гоол алдаагүй байсан бол энэ удаад Тажикстаны багт анхны гоолоо алдсан юм.

Зургаа дахь минутад Кёго Фүрүхаши тооны харьцааг нээсэн бол гурван минутын дараа Эхсони Панджшанбе тоог тэнцүүлсэн. Гэвч Такүми Минамино (40 минут), Кэнто Хашимото (51), Хаяо Кавабэ (71) нар гоол оруулснаар Японы баг яллаа.

F хэсэгт Японы шигшээ 21 оноотой хэсгээ тэргүүлж байна. Дараагийн шатанд шалгарах хоёрдугаар байрны төлөө 10 оноотой Тажикстан, 7 оноотой Киргизийн баг өрсөлдөж байна.

Мьянмарын баг 7 тоглолтод 6 оноо, Монголын баг 8 тоглолтод 6 оноотой хэсэгтээ сүүлд орохгүйн тулд өрсөлдөж байгаа юм.

Үлдсэн тоглолтууд:

6-р сарын 11

Мьянмар – Киргиз

6-р сарын 15

Тажикстан – Мьянмар

Киргиз - Япон

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top