Улсын наадмаас өмнө бөхчүүдээс допингийн шинжилгээ авна

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 06


Монголын Үндэсний Бөхийн Холбооны Тэргүүлэгчдийн хурал 2021 оны зургаадугаар сарын 3-ны өдөр хуралдлаа. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

1. МҮБХ-ны байнгын үйл ажиллагааг тасралтгүйгээр явуулах шаардлагын дагуу  зарим тэргүүлэгчдийг чөлөөлж, нэр бүхий санал болгосон тэргүүлэгчдийн үүрэг гүйцэтгэгчдийг нөхөн бүрдүүлэв.

2. Нэр бүхий бөхчүүдээс ирүүлсэн “Допинггүй Монгол наадам” уриалгын дагуу Баяр наадмаас өмнө допингийн  явцын  шинжилгээг авах асуудлыг дэмжиж, Цэцдийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх

3.  Улсын баяр наадмын бэлтгэл ажлыг хангахын хүрээнд Цэцдийн зөвлөлийн хурлыг 2021 оны зургаадугаар сарын 12-ны өдөр хуралдуулж, доорх асуудлуудыг хэлэлцүүлэх.

Үүнд:

а. Үүрэг гүйцэтгэгч тэргүүлэгчдийг батлах, сонгох

б. Барилдааны дүрмийг нэгтгэн эцэслэх (Хэвлэх, аймаг сумдад тараах)

в. Наадмаас өмнө допингийн шинжилгээ авах журам батлах,

Тэргүүлэгчдийн үүрэг гүйцэтгэгчид санал болгосон улсын аварга Ч.Санжаадамба тэргүүлэгчээр ажиллахаас татгалзаж, өөрийн оронд улсын гарьд Б.Гончигдамбыг санал болгосны дагуу  үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулахаар шийдвэрлэлээ.

Одоо МҮБХ-ны тэргүүлэгчид болон үүрэг гүйцэтгэгчээр дараах төлөөлөл ажиллах болно. Үүнд: 

1. У/а Д.Ганхуяг

2. У/а Д.Азжаргал

3. У/г Б.Гантогтох

4. У/г И.Доржсамбуу

5. У/г Д.Рагчаа

6. У/г Б.Гончигдамба

7. У/х Л.Бадарч

8.  У/х Г.Элбэг

9. У/х Т.Өсөх- Ирээдүй,

10. У/н Д.Жанчивдорж,

11. Тайлбарлагч Ц.Батнасан

12. Гарын даа Ё.Амарбаясгалан 

13. Бөх судлаач Л.Ням,

14. Бөхийн зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу

 

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
shudarga unen(66.181.161.68) 2021 оны 06 сарын 07

Gantogtohod arslangn ugchhuusei bileedee munh erdeniig 3 uzuurlehedn ugch bolson tsol ymda

0  |  0
shudarga unen(66.181.161.68) 2021 оны 06 сарын 07

sanjaachdee 2011 ond sodnomdorjiig luivardsan 2014 ond gonchgoogoo luivardsan hundee iim hun yajch terguulegcheer ajilhavde

0  |  0
Зочин(43.242.243.186) 2021 оны 06 сарын 06

Наадмын емне шинжилгээ авдаг нь яаж байгаан, хариу нь тэгээд тийм хурдан гарах юм уу, ялгаагуй допингтой бех наадмаар барилдаад беен будлиан болдгоороо л болно ш дээ

0  |  0
(66.181.185.43) 2021 оны 06 сарын 06

наадмын шинжилгээгээ өмнө өгчихөөд допингоо дураараа ууж идэх нь дээ.

0  |  0
ESUIGEN(197.210.65.69) 2021 оны 06 сарын 06

Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802.\nОдоо хэрэгжүүлэх.\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь

0  |  0
Top