Жүдо: ДАШТ-ий дараа чансаа хэрхэн өөрчлөгдөх бол?

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 03

Энэ жилийн жүдо бөхийн ДАШТ анх удаа олимпын наадамтай нэг жил болох гэж байна. Цар тахлын улмаас ДАШТ олимпын жилд төдийгүй олимпиос сар гаруй хугацааны өмнө явагдах болсон.
 


Дэлхийн аваргын тэмцээн олимпын шигшээ багийг сонгон шалгаруулахад чухал үүрэгтэй. ДАШТ-ий дараа л Олон улсын жүдо бөхийн холбооноос эцсийн чансааг гаргана. Токио олимпод жин тус бүрд 18 бөх барилдах юм. Нэг улсаас нэг бөх орох тул дээш агшсаар олимпын чансаанд багтсан 18 нь олимпод оролцоно. Нэг улсаас олимпын чансааг биелүүлсэн хэд хэдэн тамирчин гарах тохиолдол олон байдаг. Тийм тохиолдолд дасгалжуулагчдын зөвлөл хэн нэгнийг нь сонгоно.

ДАШТ нь чансааны оноо өндөр. Дэлхийн аварга бөх чансааны 2000 оноо, мөнгөн медальт бөх 1400, хүрэл медаль 1000, тавдугаар байрны бөх 720 оноо авна. Тийм болохоор Унгарын дэлхийн аваргын дараа тамирчдын чансаанд том өөрчлөлт орох нь гарцаагүй.
 


Ингээд манай тамирчдын хувьд ДАШТ-ий өмнөх олимпын чансаанд хэн хэн багтсаныг харцгаая.

Эрэгтэй

60 кг

Д.Амартүвшин – 20-р байрт 2821 оноотой.

Л.Өнөболд – 27-р байрт 2248 оноотой.

ДАШТ-д Л.Өнөболд явсан тул тэрээр тавдугаар байр эзлэхэд л Д.Амартүвшинг оноогоор гүйцэх нь.
 


66 кг

Г.Хэрлэн – 6-р байрт 4929 оноотой.

Ё.Басхүү – 9-р байрт 4605 оноотой.

Хоёулаа ДАШТ-д оролцоно. Энд өрсөлдөөн их.

73 кг

Ц.Цогтбаатар – 4-р байрт 4888 оноотой.

Г.Одбаяр – 24-р байрт 2835 оноотой.

Ц.Цогтбаатар ДАШТ-д оролцоно.

81 кг

Саид Моллаи – 6-р байрт 4853 оноотой.

Моллаи ДАШТ-д оролцоно.

90 кг

Г.Алтанабагана – 20-р байрт 2920 оноотой.

Г.Алтанабагана ДАШТ-д явсан.

100 кг

Л.Отгонбаатар – 17-р байрт 3388 оноотой.

Энэ жинд Л.Отгонбаатар, Б.Гончигсүрэн хоёр ДАШТ-д оролцоно. Б.Гончигсүрэн одоогийн байдлаар 510 оноотой, олимпын чансаанд багтаагүй байгаа ч медаль авахад чансаанд орох юм.

+ 100 кг

Ө.Дүүрэнбаяр – 25-р байрт 2366 оноотой.

Ө.Дүүрэнбаяр ДАШТ-д оролцоно.

Эмэгтэй

48 кг

М.Уранцэцэг – 4-р байрт 6932 оноотой.

Г.Наранцэцэг – 21-р байрт 2811 оноотой.

ДАШТ-д хоёулаа оролцоно.

52 кг

Л.Сосорбарам – 16-р байрт 3315 оноотой.

Б.Хорлоодой – 27-р байрт 2479 оноотой.

ДАШТ-д хоёулаа оролцоно.

57 кг

Д.Сумъяа – 13-р байрт 3642 оноотой.

Д.Сумъяа ДАШТ-д барилдана. 

63 кг

Б.Ганхайч – 21-р байрт 3089 оноотой.

Б.Ганхайч ДАШТ-д оролцоно. 

70 кг

Олимпын чансаанд багтсан бөх байхгүй. ДАШТ-д Ц.Энхчимэг оролцоно. Тэрээр чансааны 132-т 92 оноотой бичигдэж байгаа.

78 кг

Олимпын чансаанд багтсан бөх байхгүй. ДАШТ-д Б.Эрдэнэт-Од оролцоно. Тэрээр чансааны 95-д 123 оноотой бичигдэж байна.

+78 кг

Олимпын чансаанд багтсан бөх байхгүй. ДАШТ-д А.Адьяасүрэн зодоглоно. Тэрээр чансааны 117-д 66 оноотой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top