Лос-Анжелест буутай этгээд хүмүүс рүү халджээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 02

Лос-Анжелест буутай этгээд хүмүүс рүү гал нээж, нэг хүний аминд хүрч, нэг хүнийг шархдуулсан талаар “Associated Press” агентлаг мэдээлжээ.

Дээрх явдал Агуа Дульсе хотод болсон байна. Халдлага үйлдсэн этгээд амиа хорлосон гэсэн мэдээлэл гарчээ. Цагдаагийнхны ярьснаар хэрэгтэн хэргийн газраас зугтаж, холгүй орших гэртээ бүгсэн байсан аж.

Гал нээх үеэр амиа алдсан хүний тоо нэмэгдэж магадгүй байгаа бөгөөд цагдаагийнхан хэргийг мөрдөн шалгаж эхэлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top