Олимпын аварга Э.Бадар-Ууганы гэргий "ЭХИЙН ОДОН" хүртлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 01

Жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Эх үрсийн баяраар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулдаг уламжлалтай. Энэ дагуу өнөөдөр /2021.06.01/ ээжүүдийн төлөөлөлд Ерөнхийлөгч Х.Баттулга одон гардууллаа.

Үрсээ эрүүл өсгөж, хүмүүжүүлэх хүндтэй үүргийг жаргалтайгаар гүйцэтгэж яваа ээжүүдийн баярын энэ өдөр Олимпын аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууганы гэргий Х.Азжаргал “Эхийн алдар” одон энгэртээ гялалзуулав.

Дөрвөн хүүхдийн ээж тэрээр "Өөжин мед" эмнэлгийг амжилттай удирдан, энгэртээ тэврэх үртэй болохыг мөрөөдсөн олон гэр бүлд жаргал бэлэглэж яваа буянтай бүсгүй билээ.

Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,843 ээжид хүртээх юм. Харин нийслэлийн 9 дүүргийн 4224 ээжид “Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж буй нь энэ юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(107.150.31.28) 2021 оны 06 сарын 23

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443

0  |  0
bb(66.181.161.36) 2021 оны 06 сарын 02

bayar hurgeye

1  |  1
Top