Токио 2020: Үзэгчдээс PCR шинжилгээ шаардана

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 31

Токио 2020 олимпын наадмыг гадаадын үзэгчгүйгээр зохион байгуулах шийдвэр гаргасан. Харин дотоодын үзэгчдийг цэнгэлдэхэд оруулах эсэхийг ирэх зургаадугаар сарын дундуур шийдэх юм.

Ёмиүри сонинд бичсэнээр хэрэв дотоодын үзэгчдийг зөвшөөрөх юм бол тэднээс  PCR шинжилгээний сөрөг хариу шаардах гэнэ. Үзэгчид үзэх тэмцээнээсээ долоо хоногийн өмнө шинжилгээнд орох ёстой. Тухайн тэмцээнийхээ тасалбарыг үзүүлээд үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдана. Олимпын үеэр өдөрт 400 мянган PCR шинжилгээ хийх төлөвлөгөөтэй байна. Харин вакцин хийлгэсэн үзэгчдийг шууд оруулна.

Мөн тэмцээн үзэж байхдаа хоол идэж, ундаа уухыг хориглоно. Спортын орднуудын үүдэнд халуун хэмжих бөгөөд бүгд амны хаалттай байх ёстой. Чанга дуугаар хашгаран багаа дэмжихийг ч хориглож магадгүй байгаа гэнэ. Журам зөрчсөн тохиолдолд цэнгэлдэх хүрээлэнгээс хөөн гаргах эрхийг хамгаалалтын албаныханд олгох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top