ЕВРО 2020: Роналду, Пепетэй Португалын шигшээ баг

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 21

Португалын хөлбөмбөгийн холбооноос ирэх сард эхлэх Европын АШТ-д оролцох бүрэлдэхүүнээ зарлалаа. Дасгалжуулагч Фернанду Сантуш дараахь тоглогчдыг сонгожээ.

Хаалгач: Антони Лопеш (Лион), Руй Патрисиу (Вулверхэмптон), Руй Тиагу Силва (Гранада).

Хамгаалагч: Жоау Канселу, Рубен Диаш (хоёул Манчестер Сити), Нелсон Семеду (Вулверхэмптон), Пепе (Порту), Жозе Фонте (Лилль), Рафаэл Геррейру (Борусси Дортмунд), Нуну Мендеш (Спортинг).

Хагас хамгаалагч: Бруну Фернандеш (Манчестер Юнайтед), Данилу Перейра (ПСЖ), Педру Гонсалвеш, Жоау Пальинья (хоёул Спортинг), Рубен Невеш, Жоау Моутинью (хоёул Вулверхэмптон), Ренату Саншеш (Лилль), Сержиу Оливейра (Порту), Вильям Карвалью (Бетис), Бернарду Силва (Манчестер Сити), Диогу Жота (Ливерпуль), Рафа Силва (Бенфика), Жоау Феликс (Атлетико), Гонсалу Гедеш (Валенси).

Довтлогч: Криштиану Роналду (Ювентус), Андре Силва (Айнтрахт).

Португалын шигшээ баг Евро-2020 тэмцээнд Унгар, Герман, Францын багтай нэг хэсэгт орсон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top