БОКС I Залуучуудын шигшээ багийнхан талархал илэрхийлэв

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 27

Польш улсын Киелце хотноо Сонирхогчдын боксын залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2021.04.10-23-ны хооронд болж, Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцон, хос хүрэл медаль хүртсэн билээ.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, "Ихэр бээлий" клубын тамирчин Э.Сүхбат, эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, "Ихэр бээлий" клубын тамирчин А.Хулан нар хүрэл медаль хүртэн, багийн дүнгээр 52 орноос 16-р байрт шалгарсан юм. 

Тэмцээнд оролцоход тусалж дэмжсэн Ц.Шаравжамц даргатай БТСУХороо, Үндэсний шигшээ багийн алба, Монгол Улсаас Польш улсад суугаа Элчин сайд Б.Дорж болон Элчин сайдын яамны хамт олон, Польш улс дахь Монголчуудын холбооны удирдлагууд, Бүгд Найрамдах Турк улсад оршин суугаа "Гэрээт ложилстик" ХХК-ийн захирал Б.Батмөнх болон бусад байгууллага, хамт олонд талархал илэрхийлье гэж Монголын боксын холбооноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top