Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг СУЛЛАХ ЭСЭХИЙГ Дээд шүүх шийднэ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 04 сарын 21

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг гурван шатны шүүхээс гэм буруутай гэж үзсэн.

Тэднийг 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр шүүж, төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг тулгасан гэж үзэн, тус бүр нэг жилийн хорих ял оноосон байдаг. Ийнхүү Б.Хурц нарыг гэм буруутай гэж үзсэн учраас хилсээр ял сонссон гэгдэж буй ялтнуудыг суллахыг тэдний ар гэрийнхэн шаардаж байгаа юм. Тэгвэл ирэх тавдугаар сард Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар батлан даалтад гарч болзошгүй байна.

Учир нь Улсын ерөнхий прокурорын газраас шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт ял оноосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох тухай Прокурорын дүгнэлт үйлдэж, хяналтын шатны шүүхэд хүргүүлжээ.

Энэ дүгнэлтийг Улсын дээд шүүх өнгөрсөн долоо хоногт хүлээж авсан байна.

Шүүхийн шийдвэрээс хамаарч Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар батлан даалтаар суллагдах эсэх нь тодорхой болох бөгөөд одоогоор уг асуудлыг хэлэлцэх, шүүх хурлын тов хараахан гараагүй байна. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.176.44) 2021 оны 04 сарын 21

Гурван шатны шүүх мөн шударга хуульч Ц.Нямдорж хамтдаа ялаа үүрэх нь жинхэнэ шударга ёс. Насаараа хууль зүйн яамны толгойлсон боловч сонгуулийн өмнө шулуун шударга нь танигдсан нямдорж ичиг ичиг ичиг үг харан байна\n

0  |  0
зочин(202.179.25.251) 2021 оны 04 сарын 21

тэр Элбэгдорж гэж нөхрийг одоо Амгаланбаатарын өвөрт хийх цаг нь болсон шүү

1  |  0
Бодол (139.5.216.142) 2021 оны 04 сарын 21

Эрүүдэн шүүж хэрэгт хүлээлгэсэн бол суллах л хэрэгтэй ш дээ. Эрүүдсэн Хурцад ямар бага хугацаатай ял өгдөг юм бэ....

0  |  0
Зочин(203.91.115.53) 2021 оны 04 сарын 21

Шүүхээр нотлогдсон алуурчидыг суллана гэхээр но той санагдаад байгаа юм даа.

2  |  1
Иргэн(103.10.23.174) 2021 оны 04 сарын 21

Энэ нэг эх хүнийг амар тайван амьдруулах юмсан элбэгдоржоо

0  |  0
Top