Хокүсэйхо ТАВ дараалан яллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 28

Миягино дэвжээний монгол бөх Э.Даваанинж Хокүсэйхо Хаврын тэмцээний тав дахь даваагаа авч, макүшитагийн барууны 15 дээр 50 хувийн амжилт үзүүллээ.

Тэмцээний өмнө бэлтгэл дээр нуруугаа гэмтээж, Хаврын тэмцээний эхний хоёр барилдаанд дараалан ялагдсан ч тав дараалан ялснаар ирэх башёд макүшитагийн дээд хэсэгт барилдахаар болж байна. Өвчин намдаах тариа хийлгээд барилдаж байсан гэнэ.

Тэрээр “Тав давж чадсандаа баяртай байна. Бэртлээ бүрэн эдгээгээд ирэх башёд 7 давахын төлөө хичээх болно” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болдоо(73.132.0.125) 2021 оны 03 сарын 29

Хакухог залгах сайн залуу гарч ирэх нь дээ

1  |  0
Serod Enkhbold(73.132.0.125) 2021 оны 03 сарын 29

Хакухог залгах сайн залуу гарч ирэх нь дээ

1  |  0
Хану(202.9.46.156) 2021 оны 03 сарын 29

Япон гөлөг шдэ

0  |  5
Top