Усмон ТОШЕВ: Сайхан ялалтаар ард түмнээ баярлуулахыг хичээнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 25

Өнөөдөр “Катар-2022” ДАШТ-ий Азийн хэсгийн урьдчилсан шатны Монгол, Тажикстаны багийн тоглолт Душанбе хотноо болох гэж байна.

Тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал тус хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд болж, Тажикстаны шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Усмон Тошев оролцлоо.
 

Усмон ТОШЕВ “Юуны өмнө бүх хүнд Хаврын баяр Наврузын мэнд хүргэе! Та бүгдэд эрүүл энхийг ерөөж байна. Энэ сайхан баяраар бид хөгжөөн дэмжигчдээ баярлуулахыг хичээх болно. Бид Монголтой хийх тоглолтод долоо хоног бэлтгэлээ. Бэлтгэл ханаж, тоглолтод бүрэн бэлэн болсон. Миний хувьд тоглолтод сайн, муу өрсөлдөгч гэж ялгадаггүй. Бүх тоглолтод ижилхэн шаргуу бэлтгэдэг. Өрсөлдөгчөө басаж, мэдээж ялна гэсэн бодол бидэнд байхгүй. Тажикстаны бүх балиашгуудад бидэнтэй хамт байж, шигшээ багтаа итгэхийг уриалж байна. Харин бид итгэлийг зүтгэлээр хариулж, сайхан тоглолт, ялалтаар та бүхнийг баярлуулахыг хичээнэ”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top