Эрэгтэй чөлөөт бөх: Олимпын эрх авсан орнууд

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 19

Өчигдөр Унгарын нийслэлийн "BOK Sports Hall" ордонд эхэлсэн чөлөөт бөхийн олимпын эрх олгох Европ тивийн тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, 125 кг гэсэн жин тус бүрийн финалд шалгарсан бөхчүүд олимпын эрх авлаа.

Токиогийн олимпын эрэгтэй чөлөөт бөхийн төрлийн жин тус бүрт 16 бөх барилдахаас тус бүр 6 эрх үлдээд байгаа. Одоогийн байдлаар манай улс эрэгтэй чөлөөт бөхөд 65 кг-ийн жинд ганц эрх аваад байгаа билээ. Чөлөөт бөхөд олимпын эрхийг тухайн тамирчинд биш улсад нь олгодог дүрэмтэй.
 

Токиогийн олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 2-8-нд явагдана.

Одоогийн байдлаар эрх авсан орнууд

57 кг. ОХУ, Турк, Энэтхэг, Казахстан, Иран, Серби, АНУ, Колумби, Болгар, Армен.

65 кг. ОХУ, Казахстан, Унгар, Энэтхэг, Япон, Монгол, Куба, Аргентин, Армен, Азербайжан.

74 кг. ОХУ, Итали, АНУ, Казахстан, Япон, Польш, Пуэрто-Рико, Куба, Азербайжан, Гүрж.

86 кг. Иран, Энэтхэг, ОХУ, Швейцар, Колумби, Сан-Марино, АНУ, Перу, Беларусь, Турк.

97 кг. ОХУ, Азербайжан, АНУ, Македон, Гүрж, Казахстан, Куба, Канад, Беларусь, Турк.

125 кг. Гүрж, Турк, Украин, Хятад, Косово, Иран, АНУ, Канад, Герман, Беларусь.

Үлдсэн олимпын эрхийн тэмцээнүүд

4-р сарын 2-4, Хаммамет, Тунис – Африк тивийн эрхийн тэмцээн (жин тус бүрт 2 эрх).

4-р сарын 9-11, Алматы, Казахстан – Ази тивийн эрхийн тэмцээн (жин тус бүрт 2 эрх).

5-р сарын 6-9, Софи, Болгар – Дэлхийн эрхийн тэмцээн (жин тус бүрт 2 эрх).

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.17.94) 2021 оны 03 сарын 20

Челеет гээч юм дампуурсан, удахгуй олимпын терлеес хасагдана, хасагдах болзолоо аль эрт хангасан

1  |  5
Top