54 настай талбайд гарсан Х.Оюунбилэгийг дэлхий дахин онцоллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 15

Өнгөрсөн жил Монголын хөлбөмбөгийн Дээд лигийн Сүмида-Жипро, Улаанбаатар багуудын тоглолтод Сүмида-Жипро багийн хамгаалагч Х.Оюунбилэг 54 настайдаа талбайд гарж, нэгэн рекорд амжилт тогтоосон билээ.

Тэр үед түүний талаар Японы СпоНичи сонин, Eurofootball сайт бичиж байсан бол энэ удаад Олон улсын хөлбөмбөгийн түүх, статистикийн холбоо IFFHS онцолжээ.
 

Энэ сарын 10-нд Японы хөлбөмбөгийн домог Казүёши Миүра 54 нас 12 хоногтойдоо Лигийн тоглолтод оролцсон билээ. Үүнтэй холбогдуулан тус холбооноос мэргэжлийн лигт одоо тоглож байгаа 50-иас дээш насны тоглогчдын талаар бичсэн байна. Гэхдээ зөвхөн мэргэжлийн дээд лигийн тамирчдыг оруулжээ.
 


Дээд лигийн тамирчдаас хамгийн ахмад нь Теркс, Кайкос улсын "Шаркс" багийн хамгаалагч Кристофер Брайан юм.

Тэр 2020 оны нэгдүгээр сард 59 нас 68 хоногтойдоо талбайд гарч, бүтэн 2 үе тоглосон. Тэрээр 1999-2007 онд улсынхаа шигшээд тоглож байжээ.

Харин манай Х.Оюунбилэгийн талаар “Хандсүрэнгийн Оюунбилэг 2020 оны есдүгээр сард 54 нас 247 хоногтой байхдаа хамгаалагчийн хувиар талбайд сэлгээгээр гарсан. Уг нь тэр хаалгач ч багийн тамирчид маш олноор гэмтсэн тул хамгаалагчаар тоглосон юм. Тэр Монголын дээд лигийн Сумида-Жипро багт тоглодог. 1981 онд замналаа эхэлсэн. Монголчууд түүнийг хамгийн ахмад мэргэжлийн хөлбөмбөгч гэж үзэн, Японы Миүрагаас илүү гэж тооцдог. Гэхдээ Казү Миүра 1986 онд Бразилын алдарт Сантост мэргэжлийн хөлбөмбөгч болж, 1980, 1990, 2000, 2010, 2020-иод онд тасралтгүй тоглосон. Харин Х.Оюунбилэг хоёр удаа зодог тайлж байсан. Хоёр дахь удаагаа зодог тайлаад 12 жилийн дараа эргэн ирсэн юм. Тэр 1980, 1990, 2010-аад онд тоглосон тамирчин” гэж бичжээ.

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hello(202.126.89.29) 2021 оны 03 сарын 17

Hogshin geheergu bno

0  |  0
Shinee(103.229.120.181) 2021 оны 03 сарын 18

Mergejliin toglog gd hutsaad bhiima.Mongold hul bumbug mergliinh boltoloo hugjchihsun yumu?Naad medee entree bas jhn ugnii songolttoi bichwel zugeer yum bish vv?

0  |  4
Zochin(85.117.115.6) 2021 оны 03 сарын 18

Zavaan toglogch bn

0  |  3
Zochin(122.201.21.47) 2021 оны 03 сарын 18

Tehnik sain yum oo zaluus surah heregtei

5  |  0
Dosh ym be(64.119.19.101) 2021 оны 03 сарын 18

Manaid 54nastai toglogchoos iluu toglogch bhgui bna gedeg orovdmoor ymaa. Ali esvel zgr ene ovgoniig erhluulehgeed talbai deer gargachih vuu? Ugna shine zaluu toglogchdoo turshlagjuulaad togluulmaar ym

0  |  6
Мундаг(64.119.26.161) 2021 оны 03 сарын 18

Пөөх мундаг хүн байна. Жингээ сайн барьжээ.

2  |  0
Амараа(66.181.185.34) 2021 оны 03 сарын 18

54 тэй хүн 20той хүүхдүүдээс бөмбөг салгаж байгааг харлаа. Бие сайтай хүн байна

7  |  0
Дамба(66.181.161.98) 2021 оны 03 сарын 18

Төмөр шиг гоё тоглогч шүү

7  |  0
Батсайхан(203.91.116.189) 2021 оны 03 сарын 18

Туул, ах, Даваа ах хоёрыгоо санах юм даа. Тэдний насан дээр мань мэт нь шатраас өөр чадах юмгүй болсон байна биз ээ.

5  |  0
Zoloo(202.126.89.213) 2021 оны 03 сарын 18

Mundag jinhene tamirchin. Sain saihniig husie

5  |  0
zochin(202.179.26.54) 2021 оны 03 сарын 18

goe umaa

4  |  0
Зочин(66.181.161.118) 2021 оны 03 сарын 18

Мундаг юмаа

4  |  1
Засаг(202.179.27.171) 2021 оны 03 сарын 18

Нүдний булай.

1  |  17
(66.181.168.131) 2021 оны 03 сарын 18

Sots ahnarin uyed bainga stadion yavdag bailaa

3  |  0
FCU(66.181.168.131) 2021 оны 03 сарын 18

Wow

4  |  0
Top