Японы шигшээ Монголтой шилдэг бүрэлдэхүүнээрээ тоглоно

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 15

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Катар-2022 ДАШТ-ий урьдчилсан тоглолтын хүрээнд Японы шигшээ багтай энэ сарын 30-нд Чибад тоглохоор болсон билээ.

Японы баг манай багтай тоглохоосоо өмнө 25-ны өдөр Өмнөд Солонгосын багтай нөхөрсөг тоглолт хийх болжээ. Өмнөд Солонгосын баг Английн лигт тоглодог Сон тэргүүтэй Европт тоглодог шилдэг бүрэлдэхүүнээр ирэх гэнэ. FIFA-гаас энэ сарын олон улсын тоглолтод тоглогчдоо илгээх эсэхийг эзэмшдэг багт нь шийдэх эрх олгосон байгаа. Гэхдээ БНСУ-ын хөлбөмбөгийн холбоо эртний өрсөлдөгч Японыг ялахын тулд Европын том лигүүдэд тоглодог бүх сайчууддаа урилга илгээж байгаа ажээ. Энэ хоёр баг 2011 оноос хойш нөхөрсөг тоглолт хийгээгүй байгаа тул тун өрсөлдөөнтэй тулаан болох нь гарцаагүй. Тиймээс Японы шигшээ мөн адил гадаадад байгаа легионеруудаа цуглуулж, Өмнөд Солонгостой тоглоод 30-нд нь тэр бүрэлдэхүүнээрээ манай шигшээ багтай тоглох болсон байна. Гэхдээ зарим залуу тоглогчоо энэ сарын 26, 29-нд Аргентины багтай учрах олимпын багт оруулах юм.

Өмнөд Солонгос, Аргентин, Монголын шигшээ багийн тамирчдыг тусгаарлалтад байлгаж, өдөр бүр ковидийн шинжилгээ авахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top