Катар 2022: Монгол, Киргизийн багийн тоглолт Японд болно

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 14

Катар-2022 хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатанд манай шигшээ баг F хэсэгт багтаад байгаа. Одоогийн байдлаар 5 тоглолт хийж, 3 тоглолт үлдсэн.

Энэ сарын 25-нд Тажикстантай Душанбед, 30-нд Японы багтай Чибад тоглохоор болсон. Харин урьдчилсан шатны бусад үлдсэн тоглолтуудыг нэг улсад төвлөрүүлэн явуулахаар Азийн хөлбөмбөгийн холбооноос шийдвэрлэсэн байна.

Шийдвэр ёсоор хэсгийн тоглолтууд Хятад, Кувейт, Бахрейн, Саудын Араб, Катар, АНЭУ, Япон, Өмнөд Солонгост явагдах юм.

Манай багийн багтсан F хэсгийн тоглолтууд Японд явагдана. Зургаадугаар сарын 7-нд Киргизийн шигшээтэй хийх манай багийн тоглолт ийнхүү Наран оронд зохион байгуулагдах боллоо. Уг нь тоглолт Киргизэд болох хуваарьтай байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top