Улаанбаатараас Архангай аймагт зорчих хөдөлгөөнд ХЯЗГААРЛАЛТ хийлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 03 сарын 12

Коронавируст цар тахал нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэдийг халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хот болон халдварын голомт бүхий бүс нутгаас ирэх иргэдийн зөвшөөрөгдсөнөөс бусад хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарлалаа.

Энэ тухай өнөөдөр (2021.03.12) Аймгийн Онцгой комисс, Шуурхай штабын хурлаар хэлэлцэж, захирамжаар 2021 оны гуравдугаар сарын 13-31-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотоос Архангай аймагт зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийж, зөвхөн зөвшөөрөгдснөөс бусад тээврийн хэрэгслээр зорчихийг хориглов.

Тодруулбал, хүнс тээвэр, ачаа тээвэр, шатахуун, өвс тэжээлийн тээвэр болон буяны ажилд оролцох үед тусгай зөвшөөрлийн дагуу нэвтрүүлнэ. Харин PCR шинжилгээний хариу нь баталгаажсан, зөвхөн Архангайн харъяалалтай иргэд нийтийн тээврээр зорчих хөдөлгөөн хийхийг зөвшөөрөх юм. Нийтийн тээвэр нь Улаанбаатар-Архангай чиглэлд өдөрт 08:00 цаг, 14:00 цагуудад зорчих хөдөлгөөн хийх бөгөөд халдвар хамгааллын дэглэмийн дагуу зорчих хөдөлгөөн хийх юм.

Мөн нэн шаардлагагүй тохиолдолд нийслэл хот болон голомтын бүсрүү зорчихгүй байхыг Аймгийн онцгой комиссоос анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (122.201.24.24) 2021 оны 03 сарын 12

Маш зөв шийдвэр бн

0  |  0
Top