Эрүүл мэндийн ажилтнуудад төрийн дээд одон медаль гардууллаа

2021 оны 03 сарын 01

Монгол Улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15-р зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг  үндэслэн эрүүл мэндийн салбарт бие сэтгэлээ зориулан ажилласан эмч нарыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд уулзаж шагнал гардуулан өглөө.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Улсын гурвадугаар төв эмнэлгийн Зүрх, судасны тасгийн эрхлэгч Н.Байгалмаа, Хөдөлмөрийн гавяаны улаан тугийн одонгоор Доноруудын холбооны гүйцэтгэх захирал Б.Мандах, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ-Сүрьеэгийн төслийн ажилтан Т.Хулан, Алтан гадас одонгоор “Найдвар” хоспис эмнэлгийн ерөнхий эмч Б.Бүрэнжаргал, СЭМҮТ-ийн хөтөлбөрийн мэргэжилтэн Казанева Елена, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд арга зүйч эмч Б.Казанбай, ЭМЯ-ны ЭҮТГ-ын шинжээч асан Э.Оюунсүрэн, АШУҮИС-ийн багш Ц.Сонинхишиг, ЭМЖЖ эмнэлгийн аж ахуйн албаны дарга Л.Сугаррагчаа нар алтан гадас одонгоор энгэрээ мялаалаа, Түүнчлэн Хөдөлмөрийн хүндэт медалиар Зоонозын үндэсний төвийн ариутгагч Д.Болормаа, АШУҮИС-ийн Биологийн тэнхимийн эрхлэгч Д.Тэмүүлэн, Зоонозын үндэсний төвийн нярав Б.Цогтбаяр, Улсын гурвадугаар эмнэлгийн Ерөнхий мэс заслийн тасгын эмч Д.Эрдэнэболд нар шагнагдлаа.

Шагналыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар гардууллаа.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.229.120.146) 2021 оны 03 сарын 02

Тэр галын шугманд ажилсан форонтын дайчид хаана байнаа тэр мундаг эмч ажилчдыг ард түмэн мартаагүй байгаа шүү өгдөг юмын нь өгөөрэй

0  |  0
Монгол(202.179.27.171) 2021 оны 03 сарын 01

Төмрийн дутагдалд орсон эрүүл мэндийн ажилтнуудад төмөр гардууллаа гэж.....

0  |  0
Zochin(192.82.71.35) 2021 оны 03 сарын 01

Odor shonogui ajilaj bgaa haltvariinhan haana bnaa

0  |  0
Z(202.9.46.141) 2021 оны 03 сарын 01

Гавьяат короначид

0  |  0
Top