ЭМЯ-ын Дэд сайдаар М.Баттүвшин, ТНБД-аар С.Эрдэнэбилэгийг томилжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 10

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.02.10/ болсон. Хуралдаанаар Эрүүл мэндийн яамны Дэд сайд Ш.Анхмаа, Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Дэд сайд Ш.Анхмаа өөрийн цахим хуудаснаа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгсөн талаар мэдэгдсэн байдаг. 

Ингээд Эрүүл мэндийн яамны Дэд сайдаар М.Баттүвшин, Төрийн нарийн бичгийн даргаар С.Эрдэнэбилэг нарыг томилсон байна.

Мажигсүрэнгийн Баттүвшин нь 1967 онд Дархан хотод төрсөн. 1992 онд Анагаах ухааны их сургуулийг төгссөн. Хүүхдийн эмч мэргэжилтэй. Анагаах ухааны магистрын зэрэгтэй.

  • 1992-1997 онд Эрдэнэт хотын Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасгийн эмч,
  • 1997-2009 онд Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн эмч, тасгийн эрхлэгч, ерөнхий эмч,
  • 2009-2016 онд мөн аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирал, гэмтлийн тасгийн эмч,
  • 2016-2017 онд мөн аймгийн Эрүүл мэндийн газрын дарга,
  • 2018-2019 онд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч,
  • 2019-2020 оны 9 дүгээр сар хүртэл Эрүүл мэндийн сайдын орон тооны зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.

Цэвэгмидийн Эрдэнэбилэг нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 2002 онд Анагаах ухааны их сургууль, 2008 онд Итали Улсын Тор Вергата их сургуулийг тус тус төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны докторын зэрэгтэй, дэд профессор цолтой.

  • 2003-2019 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Анагаах ухааны сургуульд арга зүйч, багш, ахлах багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, тэнхимийн эрхлэгч,
  • 2012-2019 онд “Гурван гал” нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны эмч, зөвлөх эмч, Эмнэлзүйн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал,
  • 2019 оноос одоог хүртэл Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Японы эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирлаар тус тус ажиллаж байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би(202.9.46.72) 2021 оны 02 сарын 10

Энэ хөдөөжав хаанаас гарч ирэвээ

1  |  0
Эмч (192.82.71.220) 2021 оны 02 сарын 10

Ямар мэргэжилтэй, хаана ажиллаж байсан хүмүүс вэ гэдгийг мэдээлвэл сая мэдээ болно. Уг нь хамгийн гайгүй сайт ухаантай юм шүү дээ.

0  |  0
Top