Дулааны шугам задарч 3 хүн энджээ

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 09

БГД-т байрлах "Town comport" орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ эрхэлдэг компанийн эзэмшлийн дулааны шугам 23:00 цагийн орчимд задарч гурван хүн энджээ. 

Тодруулбал, Баянгол дүүргийн тавдугаар хороо, Экогийн 26 дугаар байрны дэргэд Дулааны шугам сүлжээний худагт халуун усны хоолой задарч дотор нь байсан хүн гарч чадахгүй байна гэсэн дуудлага өчигдөр /2021.2.8/ 23.28 цагт Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид очиход тус байрны дэргэдэх дулааны шугам сүлжээний худагт халуун усны шугам задарч дотор нь байсан гурван хүн амиа алдсан байсан аж.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
KK(66.181.183.129) 2021 оны 02 сарын 10

MAH NI GOYO CHANGDAAD JIGNEGDEED UNEN GOYO DEEREE BAISAN BAIHDA

0  |  0
um ma ni pad me hum(66.181.185.136) 2021 оны 02 сарын 09

um ma ni pad me hum

1  |  0
zochin(202.126.89.133) 2021 оны 02 сарын 09

Гурван траншейны нөхөр. Хамаагүй юм оролдохоор ингэдэг юм даа.

0  |  1
Top