Я.Батжаргал: Одоогоор 40 мянга гаруй иргэн татварын тайлангаа илгээгээд байна

Автор | Zindaa.mn
2021 оны 02 сарын 02

Татварын ерөнхий газрын Татварын Улсын Ахлах байцаагч Я.Батжаргалаас Хувь хүний орлогын албан татварын тайлан гаргах хугацаа, хэрхэн тайлан гаргах, хөнгөлөлт эдлэх зэргийн талаар тодрууллаа.


-Энэ жилийн орон сууц, сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн материал хүлээн авах ажил ямар шатандаа явагдаж байгаа вэ?

-Хувь хүний орлогын албан татварын хуульд Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох 6 сая хүртэл төгрөгийн албан татварын хөнгөлөлт, мөн Монгол Улсын иргэн суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлсөн, эсхүл Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэд гадаад, дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд оюутан, эсхүл суралцагчаар элсэн суралцаж байгаа тохиолдолд түүний анхны бакалаврын болон дипломын мэргэжил эзэмших сургалтын хугацаанд тухайн татварын жилд төлсөн, баримтаар нотлогдож байгаа сургалтын төлбөртэй тэнцэх орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлэхээр тус, тус заасан. Татварын алба нь татварын үйлчилгээг цахимжуулах, төрийн байгууллагуудтай харилцан мэдээлэл солилцох ажлын хүрээнд татварын тайлан тушаах, хүлээн авах ажлыг бүрэн цахимжуулж хувь хүний татварын тайлан, хөнгөлөлтийн баримт бичгийн цахим татварын систем/etax.mta.mn/-ээр дамжуулан илгээх, хүлээн авах ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Иргэн нь татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхийн тулд 10-15 материалыг цаасаар цуглуулан татварын албанд биеэр ирж өгдөг байсан бол одоо зөвхөн цахим татварын системээр дамжуулан холбогдох материалыг татварын албаны мэдээлэлийн сангаас бүртгэх, баримт материалыг хавсарган илгээдэг болсон.

Энэ оны хувьд шинээр батлагдан мөрдөгдсөн хувь хүний орлогын албан татварын хуулийн дагуу тайлан хүлээн авах, татвар төлөгч иргэн бүрэн цахимжсан тайлан илгээн анхны жил гэдгээрээ онцлог болж байна. Татварын тайлан хүлээн авах хуулийн хугацаа 2021 оны хоёрдугаар сарын 15 бөгөөд одоогийн байдлаар 40 гаруй мянган татвар төлөгч иргэн тайлангаа илгээгээд байна.

-Цахимаар тайлан хүлээн авахад ямар нэгэн хүндрэл гарч байна уу?

-Татварын алба тайлан хүлээн авах ажлыг хүндрэлгүйгээр зохион байгуулах ажлыг тухай бүр бүрдүүлэн ажиллаж байна. Татвар төлөгч иргэн нь анх удаа бүрэн цахим байдлаар тайланг илгээж байгаа тул тэдэнд туслах зорилгоор татварын албаны зүгээс 1800-1288 лавлах утасны дуудлага хүлээн авах сувгийг нэмэх, видео хичээл, зааварчилгааг татварын албаны www.mta.mn цахим хуудас, Монголын татварын алба facebook, твитерт байнга байршуулан татвар төлөгчдөд мэдээлэл түгээн ажилласан. Сүүлийн өдрүүдэд татвар төлөгчийн зүгээс ирүүлэх асуулт, дууллагын тоо багасч байгаа нь татварын албаны мэдээлэлүүд татвар төлөгч нарт тусламж дэмжлэг болж, тайлангаа ямар нэг хүндрэлгүй илгээж байгааг харуулах нэг үзүүлэлт болов уу гэж дүгнэж байна.
Татвар төлөгч иргэн сануулахад, хялбаршуулсан горим ашиглах тайланг сонгох, татварын тайлангаар дутуу үлдэгдэлтэй гарснаар татварын хөнгөлөлт эдлэх боломжгүй. Иймд татварын тайланг буруу сонгосон тохиолдолд буцаан сонголтыг засварлах, татварын дутуу үлдэгдэлтэй бол тайлан тушаах хуулийн хугацаанд татвараа төлснөөр хөнгөлөлт эдлэх боломжтой болно гэдгийг анхаарах хэрэгтэй.

-ХХОАТ-ын дагуу бүх хүн тайлангаа гаргаарай гэж байсан энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Монгол улсын үндсэн хуулийн арван долоодугаар зүйл 1 дэх хэсэгт Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ гэж заасан байдаг. Мөн Хувь хүний орлогын албан татварын хуулиар татвар ногдох орлого олсон иргэн бүр татвар төлөх, татварын тооцоо хийх, ингэснээр татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлэхээр заасан. Иймд иргэн бүр татварын тайлан гарган татварын тооцоо хийнэ. Жишээ нь 2020 онд Монгол Улсын иргэн бүр 1072 хувьцааны ногдол ашиг авч түүнээс татвар төлсөн тэгвэл Монгол иргэн бүр татвар ногдох орлоготой болсон тул хөрөнгийн орлогын хэсгээс мэдээгээ татаж тайлангаа гаргана.

-Хувь хүн бас хялбаршуулсан тайланг сонгож, нэг хувиар тайлан гаргаж болох уу?

-Өмнөх жилийн татвар ногдох орлогын хэмжээ 50 сая төгрөгөөс хэтрээгүй цахим төлбөрийн системд холбогдсон, НӨАТ суутган төлөгч биш бол хялбаршуулсан горим ашиглан тайлан гаргаж болно. Хялбаршуулсан горим ашиглан тайлан гаргаж байгаа иргэн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхгүй тухайлбал хүүхдийн сургалтын төлбөр болон орон сууцны төлбөрт ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлэхгүй гэдгийг татвар төлөгч иргэн анхаарах хэрэгтэй. Хэрэв татвар төлөгч хялбаршуулсан горим ашиглан тайлан гаргах бол цахим төлбөрийн баримтын систем/ebarimt.mn/ цахим татварын систем /etax.mta.mn/ аль нэгээр нь сонгон тайлан илгээж болно.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (66.181.161.110) 2021 оны 02 сарын 04

Tanii ilgeesen tailan buren batalgaajlaa geed hariu heleh bolomjgui ymuu

0  |  0
Zochin(66.181.161.110) 2021 оны 02 сарын 04

Ymarch hariu bhgui baij bgaad daraa n bolomjgui gewel yaanaa

0  |  0
Zochin (66.181.161.110) 2021 оны 02 сарын 04

Ilgeeesen gesen bn gehdee zow buruug n medehgui bn hariu iim tiim geed medeellej bolohgui ymuu

0  |  0
Зочин(59.153.115.103) 2021 оны 02 сарын 03

цахимжсан, хялбаршуулсан л гээд байна. Ямар ч ойлгомжгүй, бүрхэг, ажиллахад түвэгтэй, салаа утгатай мэдээлэл бүхий системээ цэгцэлж янзлахгүй бол хугацаа их алдаж байна. Эргэх холбоо ч байхгүй. Тэр 1800тай утас нь гөлөг төөрүүлж байгаа мэт баахан тоо хэлснээ авахгүй.... \n

0  |  0
Зочин(66.181.161.63) 2021 оны 02 сарын 03

Хялбаршуулсан горим гэж юуг хэлээд бнаа. Тайлангаа явуулахад болсон үгүйг нь мэдэгдэж ядаж хариу өгмөөр юмаа

1  |  0
Suwd(43.242.243.66) 2021 оны 02 сарын 02

Soliorson balarsan hiih zuilee olj ydaj bnaa

0  |  0
Иргэн(66.181.161.48) 2021 оны 02 сарын 03

Анх удаа онлайнаар өгч байгаа болохоор материал нь болсон үгүйг мэдэхгүй иргэд олон байна. Материал нь болсон үгүйг эргээд хариу өгч болдоггүй юм байх даа

3  |  0
иргэн(139.5.219.42) 2021 оны 02 сарын 02

татварын сайт чинь автоматаар хялбаршуулсан тайлан илгээхээр гараад байна засаачээ

0  |  0
Сис(202.179.26.3) 2021 оны 02 сарын 02

Системээ өөрчлөө. Тэгэхгүй бол татвар төлөгчдийн мөнгө ганц нэг хүний нэр дээр оффшорт гарчаад байна. Ийм болохоор татварыг сайн дураараа төлөх хүсэл хаагдчаад байгаа.

0  |  1
Top