Австрали улсад үйлдвэрлэсэн шинэ тоног төхөөрөмжүүд суурилуулна

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 29

Баяжуулах үйлдвэрийн хамт олон шинэ тоног төхөөрөмжүүд суурилуулж байна. Уг ажлыг Засвар угсралтын болон Барилга засварын цехийнхэн хамтран хийж байгаа юм. Тухайлбал, ӨНХ-ийн нэг, хоёрдугаар тээрмийн хуяг солиход зориулсан, Австрали улсад үйлдвэрлэсэн “Russell-7” маркийн манипулятор, “Thunderbolt-1500 S3” төрлийн тээрмийн хуягийн боолт цохигч, “Russell Feed Chute Transporter” маркийн тээрмийн ачаалах тэргэнцэр зөөгч зэргийг хүлээн авч, угсрах ажлыг Австралийн талтай онлайнаар холбогдож гүйцэтгэж байна. Эдгээр төхөөрөмжийг зөвхөн Эрдэнэт үйлдвэрт зориулан Австрали улсад үйлдвэрлэснээрээ онцлог юм. 

Мөн Нунтаглан баяжуулах хэсэгт Зэс-молибденыг  салгах секц  дээр Япон улсад үйлдвэрлэсэн “Tower mill ETM-700”  төрлийн босоо тээрэм анх удаа суурилуулах ажил хийгдэж байна. Босоо тээрмийн өндөр нь 12,046 м бөгөөд тээрмийг суурилуулснаар зэс молибденыг салгах процесст эерэг нөлөө үзүүлж металл авалт нэмэгдэх аж.

“Шинэ төхөөрөмжүүд ашиглалтад орсноор ММС тээрмийн 250-350 цагт хийгддэг хуяг солих засварын ажлыг 150-200 цагт багтаан хийнэ. Зөвхөн нэг тээрмийн засвараас 100 цаг хэмнэж 40,000 тн хүдэр боловсруулна. ММС№1, ММС№2 тээрмүүдэд жилд нийт дөрвөн удаа хуяг солих засварын ажил хийдэг. Нэг жилд төлөвлөгөөнөөс 160,000 тн хүдэр нэмж боловсруулах боломжтой” гэж Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийн дарга Д.Наранбаатар ярилаа. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.212.116.117) 2021 оны 01 сарын 29

монголчилж алав даа монголын ард түмнийг үеийн үед тэжээж ирсэн үлйдвэртээ болон ажиллаж байгаа хүмүүст талархал илэрхийлье ийм үлйдвэрийг өөрийн болгох гэж шунасан улс төрч нарыг хараая

0  |  0
Иргэн(103.57.95.100) 2021 оны 01 сарын 29

Сайхан байна. Эрдэнэт гэдэг их айл монголын ард түмэнд мөн ч их нөмөр болж байгаа .

0  |  0
Top