ОЛОН ӨНГӨ: Хувийн сургуулиуд өндөр төлбөрөө чөлөөлбөл яасан юм бэ

Автор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 29

Монгол Улсад ерөнхий боловсрол олгодог хувийн сургуулиудад 40 мянга орчим сурагч суралцдаг гэсэн тооцоолол байна. Тэд багадаа хоёр сая, дунджаар 20-40 сая, цаашилбал 80 гаруй сая төгрөгийн жилийн төлбөрийг сургуульдаа төлдөг. Төлбөр төлснийхөө хариуд гадаад хэлний, урлагийн, спортын, орчин нөхцөлийн гээд ямар нэг байдлаар улсын сургуулиас илүү нөхцөл, сургалтыг шаардах нь зүйтэй. Гэвч коронавирусний цар тахлын үед хувийн, улсын гэлтгүй бүх сурагч хөл хорионд буюу гэртээ байгаа нь нууцгүй. Бүгд адил нөхцөлд цахимаар хичээл үзэж байна. Хичээл зааж байгаа багш нар л ялгаатай болохоос жирийн теле хичээлийг адилхан нөхцөлд үзээд хувийн сургууль тэр өндөр төлбөрөө авна, улсын сургууль ямар ч төлбөр авахгүй. Ингээд бодохоор яавч эрх тэгш санагдахгүй юм. Өмнөх хичээлийн жилд ч, энэ хичээлийн жилд ч алданги ононо хичээл орсон.

2020-2021 оны хичээлийн жилд гэхэд ес, аравдугаар сард  хичээл ороод одоо хүртэл танхимийн хичээл орох боломж бүрдэхгүй байгаа. Цаашид ч энэ байдал үргэлжлээд явахыг үгүйсгэхгүй. Ийм учраас “Бүтэн жилийн сургалтын төлбөрийг хөнгөлөх эсвэл хичээл орсон үед төлбөрөө өгөх зэргээр асуудлыг шийдвэл яасан юм бэ” гэж сургуулийн захиргаанаас хүсмээр байгаа эцэг, эхчүүд бий байх. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу бүх нийтийн ерөнхий боловсролыг иргэд үнэ төлбөргүй авах эрхтэй ч, төлбөртэй боловсрол олгож байгаа асуудалд мөн нухацтай хандаж, төлбөрийн жишиг тогтоох, цаашилбал цар тахлын энэ үед танхимийн сургалтад оролцоогүй хүүхдийн төлбөрийг чөлөөлөх, хөнгөлөх гээд уян хатан шийдвэрүүд хаа хаанаа хэрэгтэй бас шударга болно.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
шулахаа боль (103.57.94.177) 2021 оны 01 сарын 29

тог ус хэрэглэж байр хоол унд хэрэглэж байгаа биш хувийн сургуулиуд тøлбøрôø100% чøløøл !!!!!!!

0  |  0
Зочин(64.119.24.43) 2021 оны 01 сарын 29

Дулаан цахилгааныг нь улсааас төлж бгаа ш тэээ. УИХ-аар өнөөдөр батлагдах хууулиар хөнгөлнө гэж ойлгож бгаа

0  |  0
Зочин(64.119.24.43) 2021 оны 01 сарын 29

Одоо УИХ-аар батлагдах гэж буй хуулиар хөнгөлнө гэж ойлгож бнаа

0  |  0
jh(202.126.89.195) 2021 оны 01 сарын 29

Solior

0  |  2
Top