Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх шинэ Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн даргаар Цэдэн-Ишийн Ганзориг улиран ажиллах болжээ. Тэрбээр 2017 онд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилогдоход уг албан тушаалыг хариуцах болсон.
Тэгвэл улиран томилогдсоноор гурав дахь Засгийн газрынхаа хэвлэлийн албыг хариуцах болж байна.
Ц.Ганзориг нь инженер, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүлзүйн салбарт 2008 оноос хойш “С1”, “BTV” телевизэд улс төр, эдийн засгийн сэтгүүлч, “Ийгл” телевизэд эдийн засгийн албаны дарга, тоймч, Ерөнхий продюсерээр ажиллаж байсан туршлагатай.
Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх А.Үйлстөгөлдөр, Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр нар шилжиж буй аж. Тэд УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхтэй ажиллах юм байна. А.Үйлстөгөлдөр нь 2016 онд У.Хүрэлсүх Шадар сайдаар томилогдохоос эхлэн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах бодлогын зөвлөхөөр ажиллаж ирсэн бол Ө.Золбаяр нь 2017 оноос Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгчөөр ажилласан юм.
Сэтгэгдэл ( 11 )
Амжилт хүсэе. Мундаг залуу шүү
Монголчууд бид шуудайнд хийсэн үхэрийн эвэр шиг гэдэг нь болж байна
сэтгэл мэдрэлийн хувьд эрүүл биш хүмүүс сэтгэгдэл бичих юмаа
За да юу гэх вэ!тамхины цэг дээрээ бага донгосоорой до!хувхай минь.
Буян Жагаад шанаадуулдаг далдага гар зогсч харагдана
Их зөв залуудаа. Бас аналитикч залуу. Анх 2011 онд харж байлаа. Тасралтгүй өсөж яваадаа
ИЙГЛ ТВ-Д АЖИЛЛАЖ БАЙХДАА БААСАНДАМБАТАЙ НИЙЛЖ Н.ЭНХБАЯРЫГ /АСАН ЕРӨНХИЙЛӨХЧ/ ХАРЛУУЛАХ АЖЛЫГ ОЛОН УДАА ХИЙСЭН.ЧУХАМ ХЭНИЙ ЗАХИАЛГААР ХИЙСЭН НЬ ТОДОРХОЙ ШҮҮ ДЭЭ.ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ТҮҮХ ГЭРЧЛЭХ БАЙХ.
Амжилт хусье
энэ лалар нийтлэл бичиж чадах уу?
Амжилт
oros zasgiin gazar uu