Ажилчдаа шинжилгээнд хамруулаагүй зөрчил бүртгэгдсээр байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 12 сарын 20

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ)-ын даргын баталсан удирдамжийн дагуу арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн шалгалтаар Налайх дүүргийн 8 хороодын хэмжээнд нийтийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний 7, хүнсний худалдааны 9, барилгын материалын худалдааны 5, дугуй засварын үйлчилгээ 4, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ 5, оёдлын цех 1, гэрэл зургийн үйлчилгээ 2, авто машин угаалгын газар 4, хувцас засварын газар 2, гутал засвар 2, нийт 41 аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд гүйцэтгэлийн хяналтыг хийлээ.

Шалгалтад хамрагдсан нийт газруудын 83% нь QR кодоо хэрэгжүүлэн, COVID 19-өөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж, үйлчилгээний танхимын суудлын тоог 30-50%-иар багасган, үйлчлүүлэгч хоорондын зайг баримтлан ажиллаж байна.

Коронавирусээс урьдчилан сэргийлэх шинжилгээнд ажиллагсдаа бүрэн хамруулаагүй 3, мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгээгүй 3 зөрчлийг тус тус илрүүлж, шинжилгээнд нэн даруй хамруулах, халдваргүйтгэлийг шуурхай хийлгэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Мөн "Нандин өргөө" ХХК-иас хүнсний 17 дэлгүүрийн 796 мкв, 2 мухлагийн 50 мкв, 5 минимаркетын 364 мкв, 1 нотариатын 25 мкв, нийт 25 обьектын 1235 мкв талбайд халдваргүйтгэл хийсэн байдалд хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалт зөвлөн туслах хэлбэрээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд өдөр бүр хүрсээр байна гэж МХЕГ-аас мэдээллээ. 

Top