Иргэдээс 119 дугаарт хоногт 5981 дуудлага ирүүлжээ

2020 оны 12 сарын 07

ХОНОГИЙН МЭДЭЭ: ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна. (2020.12.07-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)

Ковидтой холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх 119 дугаарт хоногт 5981 дуудлага ирсэн байна. Үүнээс 73.3 хувь нь УОК-ын шийдвэртэй холбоотой, 2.5 хувь нь урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ, мэдээлэл, зөвлөгөө авчээ.

Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1227 дуудлага ирснээс 502 нь яаралтай тусламж, 680 нь зөвлөгөө мэдээлэл авчээ.

ЭХЭМҮТ-д 25 хүүхэд шинээр мэндэлжээ. Яаралтай 32 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 144 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.

Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, ГЭРТЭЭ БАЙЖ урьдчилан сэргийлээрэй!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top