ДОРНОД: Аймгийн Онцгой комиссоос, сумдын Онцгой комисстой онлайн хурал хийж, үүрэг чиглэл өглөө

Автор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 03

Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн болон орлогч дарга, гишүүд арван дөрвөн сумын Онцгой комиссын дарга, гишүүдтэй онлайн хурлыг зохион байгуулж, аймгийн Онцгой комиссын 63 дугаар хуралдааны шийдвэрүүдийг танилцуулан, бусад цаг үеийн холбогдох үүрэг, чиглэлийг өглөө.

Үүнд:

  • Сумын Онцгой комисс мэдээллийг нэг цонхоор буюу үнэн зөв батлагдсан мэдээллийг иргэддээ түгээх.
  • Сумдыг хариуцсан аймгийн Онцгой комиссын гишүүдтэйгээ нягт холбоотой ажиллах.
  • 12 дугаар сарын 1-ний 8 цагаас Улаанбаатар хот, бусад аймаг, сум, баг, суурин газраас Дорнод аймгийн төв Чойбалсан хот, бусад сумд руу зорчих болон аймгийн төв Чойбалсан хот, бусад сумдаас, Улаанбаатар хот, өөр аймаг, сум, баг руу зорчигч тээврийг үйлчилгээг зохион байгуулах түр журам хэрэгжиж эхлэх тул дор бүрнээ бэлтгэлээ сайн хангаж, сумдаас гарах иргэдийг хурдан шуурхай зохион байгуулах.
  • Улаанбаатар хот болон бусад аймаг сумдаас ирэх иргэдийг хүлээж авах бэлтгэлээ хангаж, ажлаа төлөвлөн эзэнжүүлэх.
  • Улаанбаатар хот болон бусад аймаг сумдаас ирсэн тусгаарлалтад байх иргэдэд эргүүл, хяналт тавих ажлыг сайн зохион байгуулах. /Сумын Засаг дарга, багийн Засаг дарга, сум өрхийн эрүүл мэндийн төв, цагдаагийн тасаг хэлтэс, төрийн албан хаагчид/
  • Халхгол, Чулуунхороот сумын Засаг дарга нар харьяа хилийн боомтуудад хяналтыг сайн тавьж, биеэр очиж нөхцөл байдалтай танилцан ажиллах зэрэг үүрэг чиглэлийг өгч ажиллалаа.
Top