Брюс Лигийн төрсөн өдөр буюу түүний АМЬДРАЛЫН ДҮРЭМ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 27

Хонконгийн жүжигчин, тамирчин Брюс Ли 1940 оны 11 дүгээр сарын 27-нд Сан-Францискод төрсөн. Тэр энх тунх байсан сан бол өнөөдөр 80 нас хүрэх байлаа.

Ингээд түүний алдарт эшлэлүүдийг толилуулъя.

“Би 10 мянган цохилттой тамирчнаас айхгүй. Харин ганц цохилтоо 10 мянга давтсан өрсөлдөгчөөс айна”

“Зөөлөн бай, гэхдээ бүү бууж өг. Хатуу бай, гэхдээ бүү харгис бай”

“Хүнд юм өгч байгаа чинь чухал биш, яаж өгч байгаа чинь чухал”

“Бүх агуу багш нарыг нэгэн өрөөнд цуглуулахад тэд ертөнцийн бүх хямралыг зохицуулах талаар ярилцан тохиролцоно. Харин тэдний шавь нарыг цуглуулбал бүх асуудлаар маргалдсаар байгаад тарна”

“Өөрийгөө сайн залуу гэж хэлбэл та намайг онгироо сагсуу гэж бодох байх. Би юу ч чаддаггүй амьтан гэж хэлбэл та намайг худлаа ярьж байгааг ойлгоно”

“Ганц цохилтоор тулаанд ялж чадахгүй. Эсвэл цохиулаад тэсэж сур, үгүй бол бие хамгаалагч хөлсөл. Ялалт, ялагдлыг мартаж, бардам сэтгэл, өвчнийг март. Хэрэв өрсөлдөгч чинь чамайг цохивол гарыг нь хугал, хэрэв тэр чиний гарыг хугалбал амьдралыг нь тасал. Харин тулаанаас шарх сорвигүй гарах талаар бүү бод. Бүх юмаа зориулахад бэлэн бай. Амьдралаа ч гэсэн”

“Ус шиг хөдөл, толь шиг хөдөлгөөнгүй бол, цуурай шиг хариул”

“Мөнгөнд ямар ч утга учир байхгүй. Мөнгө бол тодорхой зорилгоо биелүүлэх хэрэгсэл төдий зүйл. Гол нь мөнгө юу бүтээж чадах вэ, юуг чадахгүй вэ гэдгийг ойлго”

“Маргааш эвгүй байдалд орохыг хүсэхгүй байвал өнөөдөр худлаа яриад хэрэггүй”

“Ухаантай хариултаас тэнэг хүн олж авахаас илүү цэцэн хүн тэнэг асуултаас их юм сурдаг”

“Америк хүн яг л царс мод шиг газарт бат зогсдог. Салхинд ганхахгүй ч хүчтэй салхинд хугаран унадаг. Харин дорнын хүн яг л хулс мод шиг. Салхинд ганхаад л байна, унахгүй, улам хүчтэй болдог”

“Би Сиэтлийн Вашингтоны их сургууль төгссөн. Тэнд гүн ухаан үзэж байсан гэвэл итгэх үү”

“Би далхан кг жинтэй. Хэрэв өрсөлдөгчөө 3 цохиод унагааж чадахгүй бол би дуусна. Миний хөл гарын цохилт маш хурдан тул камерт зураг авахын тулд би удаашруулж хийдэг. Анхны киноны зураг авалт дээр хүмүүс унаад л байсан, харин би яаж цохиж байгаа нь огт харагдаагүй”

“Самбар, тоосго нүдэх нь бацаануудын хийдэг ажил. Тоосго хариуг чинь өгч чадахгүй шүү дээ”

“Миний хүч гэдэснээс ундардаг. Тэнд миний хүндийн төв бий. Миний бүх эрч хүчний ундарга”

“Хэрэв чи амьдралд хайртай бол цаг дэмий бүү үр. Амьдралыг цагаар хийдэг юм”

“Нөхцөл байдал гэж бүү ярь, боломжийг үүсгэ”

 “Эрх чөлөөг олох түлхүүр бид бүхний дотор бий. Харин хүмүүс тэрийгээ залхуу зан, бүдүүлэг байдал, айдас гэсэн гинжээр хүлчихдэг”

“Багш хүн шавьдаа үнэнийг биш үнэнийг олох замыг хэрхэн олохыг заадаг”

“Цаг үрэх гэж ярьдаг. Хүн болгоны эрхийн асуудал ч нэгэнт өнгөрсөн цагийг эргүүлэн авчирч болохгүй тул юуны харамсалтай”

“Булчиндаа баригдсан хад болохыг бүү хичээ. Хар хүч хэзээ ч тэвчээр, хурдыг ялахгүй”

“Сайхан амьдруулж өгөөч гэж бүү гуй. Харин хатуу амьдралыг даван туулах хүч хайрлаач гэж гуй”

“Бүү бод, мэдэр”

“Удаан явж байгаа чинь хамаагүй, гол нь чи урагшилж байна”

“Жинхэнэ нөхөд алмаз эрдэнэ шиг үнэтэй, ховор. Харин хуурамч нөхөд намрын навч шиг олон, хаа сайгүй”

“Миний сонголт тулааны урлаг, миний мэргэжил жүжигчин. Миний гол дүр бол амьдралын зураач”

“Хоосон толгойнд урт хэл байдаг”

“Үхлийн тухай бодолтой эвлэр. Хэрэв байнга мөнхийн хаврын тухай мөрөөддөгөө орхивол өвөл ч танд аз жаргал өгдөг болно”

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Х(64.119.17.218) 2020 оны 12 сарын 28

Брюс ли шударга хүн бсн гхдэ одоо хүртэл бсн бол хужаагаа шүүмжлэх л бсн бх

0  |  0
(139.5.217.165) 2020 оны 11 сарын 29

ARHIDALT YANHANDALT HAR TAMHI GRUPSEX GEH ZUILUUD BAINGA HIIDEG BAISAN GEDEG HUVIIN AMIDRAL NI GEVEL.

0  |  0
(139.5.217.165) 2020 оны 11 сарын 29

YER NI BOL HONGKONGCHUUD NI BRUCE LEEG SOLIOTOI ERUUL BUS GEDEGIIG NI OILGOSNIHOO DARAA YAAGAAD AMERIKEES HUUGDUJ IRSEN SHALGAANIG NI MEDEJ HETERHII SOLIOTOI YUM YARIJ ERUUL BUS IULDELUUD HIIGEED BAISAN BOLOHOOR HORDUULJ ZAILUULSAN CH GEDEG YUM BILEE.HONGKONGIIN HAR TAMHINI MAFIUDTAI IH OROOTSOLDSON,UGAASAA HONGKONGIIN KINO URLAG TER CHIGTEE MAFIUDIN UTAAN HUSHIG BUYU HUURAMCH DUR DALDALGAA BAISAAR IRSEN,ODOOCH TIIM L BAIGAA,BUTEN DUUREGEEREE UURSDIIN GESEN MAFIUDIN HUULI DUREMTEI,ZASAG ZAHIRGAACH OROLTSDOGGUI GAZAR ODOOCH BAIGAA,

0  |  0
(139.5.217.165) 2020 оны 11 сарын 29

AMERIK HUN HUGA USERNE,HUJAA HUN BOL YAADAG YAADAG GENE VE,HUJAA HUN IIM L BAIDAG BAIHGUYU AMERIKED TURSUN ,EH ORONOO DANDAA MUULNA,TEND NI CH UGAASAA HULEEJ AVDAGGUI BAISAN BOLOHOOR HONG KONG GARCH HEDEN KINOND ZURAG AVHUULSAN UHAANTAI,YOSTOI SOLIOTOI HUN BAISAN GEJ UNENDEE,ASAR IH DOPING SERGEESH HAR TAMHI HEREGLEDEG BAISAN GESEN TEGEED TARHINI HARVALTAAR CHADARBAL BOLOSKY

0  |  0
зочин(64.119.18.248) 2020 оны 11 сарын 29

УГ НЬ УХААНТАЙ Л ХҮН БАЙЖ ЯАГААД БОГИНО НАСАЛЧИХ ВАА .

0  |  0
С Ххүрэлтогоо (103.57.92.19) 2020 оны 11 сарын 28

төрсөн өдөрийн мэдэж авлаа сайхан зарчимтай хүн байж

0  |  0
Bruce lee(124.158.82.81) 2020 оны 11 сарын 28

Тоос ч биш. Утаа байхгүй юу даа, чи

1  |  0
хүн гөрөөс(202.21.107.114) 2020 оны 11 сарын 27

Үнэхээр агуу сэтгэж агуу хэлж байжээ. Мань мэт нь хумхын тоос юм байна даа.

0  |  0
Top