Оюутны ёкозүна гэж хэн бэ?

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 20

Энэ сарын эхээр монгол залуу Бүх Японы аварга шалгаруулах оюутны сүмо бөхийн тэмцээнд түрүүлж, Оюутны ёкозүна болсон мэдээ монголчуудыг баярлуулсан. Энэ залуу бол Японы Nihon Taiku их сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутан Пүрэвсүрэнгийн Дэлгэрбаяр байлаа. Тэр Оюутны ёкозүна болсон гурав дахь гадаад бөх. Түүнээс өмнө 1990 онд Такүшёокү их сургуулийн бразил бөх Луис Икэмори, 2016 онд Нихон их сургуулийн манай Б.Төрболд нар Оюутны ёкозүна болж байлаа.

Гакүсэй ёкозүна буюу Оюутны ёкозүна гэдэг нь Японы сонирхогчдын сүмо бөхийн холбооноос зохион байгуулдаг Бүх Японы оюутны аварга шалгаруулах тэмцээний хувийн барилдаанд түрүүлсэн бөхөд олгодог цол юм. Оюутны ёкозүна болсон бөх мэргэжлийн сүмод макүшита зиндааны 15-аас барилдах эрхтэй болдог. Японд 1919 оноос эхлэн энэ цолыг олгож эхэлсэн байна.

1990 оноос хойших Оюутны ёкозүна

1990 он - Луис Икэмори – Мэргэжилд Рюүдо  - дээд цол нь жюүрёо

1991 – Сакамото Наото – Мэргэжилд Нигоноүми- маэгашира 1

1992 – Ито Тацүхиро

1993 – Цүрүга Фүмихито – Мэргэжилд Хокүтомори – макүшита

1994 – Гото Тайичи- Мэргэжилд Точинонада – сэкивакэ

1995 – Янагава Нобүюки – Мэргэжилд Масүцүёоши- жюүрёо

1996 – Сайто Наохито – Мэргэжилд Хаятэүми – сэкивакэ

1997 – Тамия Кэйжи – Мэргэжилд Котомицүки – озэки

1998 - Тамия Кэйжи – Мэргэжилд Котомицүки – озэки

1999 – Нишимүра Киминори

2000 – Какизоэ Тоорү – Мэргэжилд Какизоэ – комүсүби

2001 – Нарита Акира – Мэргэжилд Такэказэ – сэкивакэ

2002 – Ёкояма Хидэки – Мэргэжилд Такамифүжи – жюүрёо

2003 – Канбаяши Ёшиюки – Мэргэжилд Оивато – маэгашира 16

2004 – Хакиой Акифүми – Мэргэжилд Хакиой – макүшита

2005 – Шимода Кэйшёо – Мэргэжилд Вакакэйшёо – макүшита

2006 – Мори Томоки – Мэргэжилд Дайшёоүми – жюүрёо

2007 – Эномото Шёота

2008 – Сакүма Такаюүки – Мэргэжилд Жёокорюү – комүсүби

2009 – Моримото Таро

2010 – Мэйгэцүин Хидэмаса – Мэргэжилд Чиёотайрюү – комүсүби

2011 – Шёодай Наоя – Мэргэжилд Шёодай – озэки

2012 – Накамүра Дайки – Мэргэжилд Хокүтофүжи – комүсүби

2013 – Ичиносэй Кохэй

2014 – Оомичи Жастин Хисаши – Мэргэжилд Митакэүми – сэкивакэ

2015 – Күрогава Кожиро

2016 – Баасансүрэнгийн Төрболд – Мэргэжилд Миторюү – жюүрёо 4

2017 – Накажима Нозомү

2018 – Канно Ёота

2019 – Накамүра Дайки

2020 - Пүрэвсүрэнгийн Дэлгэрбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top