Д.Нямхүү: Шинээр халдвар авсан иргэдийн биеийн байдал хэвийн байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 11

Сэлэнгэ аймгийн "Алтанбулаг" боомтоор Монгол Улсад орж ирэн, арваннэгдүгээр сарын 6-ны өдөр тусгаарлалтаас гарсан ачаа тээврийн автомашины жолооч болон түүний гэр бүлийн хүнээс коронавирусний халдвар илэрч, онош батлагдаад байгаа билээ.

Халдвар авсан нь тогтоогдсон хоёр иргэний ойрын хавьтагч 24 хүнийг тусгаарлаж, шинжилгээ авсан. Тэгвэл шинжилгээгээр тэдний хоёроос нь коронавирусний халдвар илрээд байна. 

Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.11.11./ олон нийтэд мэдээлэл өгсөн билээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Шинэ илэрсэн хүмүүст ямар нэгэн зовиур байхгүй. Өмнө нь халдвартай нь тогтоогдсон эмч, сувилагчийн бие ч хэвийн байна. Ер нь, халдварын 80 хувь нь хөнгөн байна. Хүндэрсэн тохиолдол бий. Одоогооо ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа нэг хүний биеийн байдал хүнд байна. Тухайн иргэн нь өөрөө уушгины асуудалтай байсан. Бид эмчилгээнүүдийг нь уялуулж, сайн эмчилэх аваас эрүүл болгож чадна. Харин шинээр халдвар илэрсэн хүмүүс хүндрэх шинж тэмдэггүй бүдэг байна" гэж ярилаа. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусний халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна. 

Top