Жүжигчин М.Цэрэндолгор Хотулун гүнжийн дүрд тоглож байна

2020 оны 11 сарын 02

“Шүүдэр” продакшны хоёр дахь түүхэн сэдэвт кино төсөл болох “Хотулун гүнж” уран сайхны киноны анхны триллер цацагдаж эхэллээ.

Өрнө дорнын түүхэнд бөх гүнж хэмээн алдаршсан Хотулун гүнжийн дүрд загвар өмсөгч, жүжигчин М.Цэрэндолгор тоглож байгаа аж. Түүний хувьд ОХУ-д Театр, урлагийн их сургуулийг төгссөн, мэргэжлийн уран бүтээлч юм.
 


 

Киноны Ерөнхий найруулагчаар С.Баасанжаргал ажиллаж байгаа бол Ерөнхий зураглаачаар Г.Бат-Ирээдүй, Ерөнхий зураачаар Л.Батбилэг нарын уран бүтээлчид хамтран ажиллаж байна. 
 

Кино нээлтээсээ жилийн өмнө анхны танилцуулгаа түгээж байгаа нь Монголд анхны тохиолдол юм. "Хотулун гүнж" кино төсөлд "Мобиком" корпораци, шинэ үеийн "VOO" аппликэшн хамтран ажиллаж байна.

Дашрамд дурдахад, Хятадын “Мулан” киног дэлхийн томоохон хэвлэлүүд хурцаар шүүмжилж, үлгэр домог биш үнэн бодит түүхт хүн, Чингис хааны үр удам Хотулун гүнжийн тухай бүтээл хийсэн бол амжилтад хүрэх байсан гэж мэдээлж байлаа. Мөн Netflix компани “Марко Поло” цувралд монгол гүнжийн дүрийг Солонгосын жүжигчин Клаудиа Ким бүтээсэн нь ч багагүй шүүмжлэл дагуулж байсан билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Uzegch(103.26.195.13) 2020 оны 11 сарын 02

Zugeer l hog shu uzej tsagaa garzdav da

0  |  0
Зочин (192.82.76.212) 2020 оны 11 сарын 02

Болоо дро.

0  |  0
Top