Тагнуулын дарга асан Б.Хурцыг ШҮҮХ ХУРАЛ хойшилжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 10 сарын 13

ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарыг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр хорих ял оноосон билээ.

Тэгвэл өнөөдөр /2020.10.13/ Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болохоор товлогдоод байсан ч өмгөөлөгчийнх нь шүүх хурал давхцсан гэдэг шалтгаанаар хойшлуулжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top