Сумида-Жипро-гийн Х.Оюунбилэгийг Япон онцоллоо

2020 оны 09 сарын 14

Монголын хөлбөмбөгийн Дээд лигийн 13 дахь тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдлаа. Лигийн анхны оноогоо авч амжаагүй байгаа Сумида-Жипро баг эхний оноогоо авах тун дөхсөн ч 2-3 харьцаатай Улаанбаатар багт ялагдсан юм.

Гэхдээ энэ тоглолтыг Японы спортын СпоНичи сонин онцолсон байлаа. Ингээд тус сонинд гарсан мэдээг орчуулан хүргэе.

“СпоНичи”

“Монголын хөлбөмбөгийн нэгдүгээр лигийн Сумида-Жипро багт Японы Кинг Казү ч гайхахаар нэгэн тоглогч бий. 54 настай хамгаалагч Х.Оюунбилэг энэ өдөр хоёрдугаар хагасын 41 дэх минутад талбайд гарлаа. Тэрбээр өмнө нь Монголын шигшээ багт тоглож явсан тамирчин ч 30 настайдаа зодог тайлсан. Өнгөрсөн жил болтол сонирхогчдын лигт тоглож байсан юм. Харин энэ улирал коронавирусний улмаас Сумида-Жипро баг гадаадаас легионер тоглогч авч чадаагүй тул ахмад тамирчныг эгнээндээ нэгтгэсэн байна. Японы Кинг Казү одоо 53 настай ч мэргэжлийн багт тоглосоор байгаа. Энэ талаар Х.Оюунбилэг “53 настай хөлбөмбөг тоглосоор байгаа Казү үнэхээр гайхалтай тамирчин юм. Надад бас нэгэн дарамт гэж хэлж болох юм. Миний 54 настай талбайд гарсан рекорд эвдэгдэж магадгүй юм” гэж ярьлаа”

https://mycujoo.tv/en/national/mongolian-football-federation-6ax2rs?fbclid=IwAR1yale2VL3rcyRqSIhUtLA3mPvyEmFxG_eKT6Ab63jwUZGZaaUvNibmSDU&id=102550&play=true&tvId=351&utm_campaign=fe_video&utm_content=Sumida-Gepro%20vs%20Ulaanbaatar&utm_medium=social&utm_source=linkcopy

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сайн байна(66.181.161.42) 2020 оны 09 сарын 15

Яс сайтай байна даа. Монгол хүн

0  |  0
Зочин(66.181.169.91) 2020 оны 09 сарын 14

Дээд лиг шүү

0  |  0
зочин(103.14.37.6) 2020 оны 09 сарын 14

ойлгосонгүй

1  |  0
G(64.119.26.59) 2020 оны 09 сарын 14

“Монголын хөлбөмбөгийн дээд лигийн Сумида-Жипро баг шүү !!!

0  |  0
Top