АН, МАХН, ШИНЭН сонголтоо хийж чадахгүй байна

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 08

Орон нутгийн сонгууль аравдугаар сарын 15-нд болно. Үүнээс өмнө буюу есдүгээр сарын 9 гэхэд улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодорхой болгож, нийслэлийн Сонгуулийн хороонд хүргүүлэх учиртай.

Өчигдөр /2020.09.08/ нийслэлийн МАН, нийслэлийн Хөдөлмөрийн үндэсний намууд НИТХ-д өрсөлдөх нэр дэвшигчдийнхээ нэрсийг зарласан. Харин нийслэлийн АН, МАХН, ШИНЭ-ийнхэн ажин түжин байна.

Гэхдээ гаднаасаа ажин түжин харагдаж байгаа ч дотооддоо бол нэлээд ширүүн өрсөлдөөн бий болж байгаа сурагтай.

Эдгээр гурван нам орон нутгийн сонгуульд хамтарч оролцохоо мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, НИТХ-ын 45 мандатын төлөө гурван намаас бүрдүүлсэн 45 нэр дэвшигчийг тодруулж сойно гэсэн үг. Энэ үүдээс хамтрагчдын дунд мандатын төлөө дотоод тэмцэл, зөрчил хүчээ аваад байгаа гэх. 

Хэдийгээр АН, МАХН, ШИНЭ намууд энэ удаагийн орон нутгийн сонгуульд хамтарч оролцож байгаа ч МАХН, ШИНЭ намаас тийм ч олон хүн танигдаагүй. ШИНЭ намаас Ж.Батзандан, Л.Болд, МАХН-аас Н.Энхбаяр, Э.Батшугар, Э.Эрдэнэжамъяан, Б.Тулга гэх мэт хэдхэн гол дүрийг нь л хүмүүс мэднэ. Тэгэхээр гурван нам нэр дэвшигчдээ хэрхэн оновчтой тодруулахаас орон нутгийн сонгуулийн өнгө харагдах нь.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.25.187) 2020 оны 09 сарын 09

ан . махн ч яахав угаасаа юу гэхиимдээ тиим нэг завхарсан заваан нам шүү дээ. тэр батзандангиин карээр дууссан баихоо анхнаасаа элдвиин балаи юмнуудтаи эвсэж энэ тэр тэнэгтэв одоо ч тэр .албан тушаалын шунал тэнэг хүнииг бодлогогүи алсын хараагүи адгуу мунхаг болгодог бололтои юм.

0  |  0
Ба(192.82.68.5) 2020 оны 09 сарын 08

Арай ч дээ АН намыг ингэж урвагч нартай нийлнэ гэж бодсонгүй.Харин ч нам

0  |  0
дарь(192.82.69.54) 2020 оны 09 сарын 08

АН ичээч .Дангаараа үзэхгүй ээ хөөрхий.\nНам хүч чадал үгүй болжээ.

1  |  0
зочин(192.82.74.119) 2020 оны 09 сарын 08

АН-аа бүр дампууруулж дуусах юм байна.

0  |  0
монгол(103.9.90.130) 2020 оны 09 сарын 08

Заваарсан жонхуу хийх нь , угаасаа албан тушаалын хэнээтэй нөхөд цуглаж эд нараар төр засагаа тоглуулахгүй шүү

0  |  0
Ах(66.181.188.78) 2020 оны 09 сарын 08

Хахахахахаха

0  |  0
Top