С.Мөнхчулуун НИТХ-ын сонгуульд дэвшихгүй гэжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 07

НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун өөрийн цахим хуудсаараа дамжуулан орон нутгийн сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ мэдэгджээ. 

Тэрбээр НИТХ-ын сонгуульд дахин дэвших эрх авах 501 дэмжигчийн гарын үсэг цуглуулах ёстой байхад нэг өдөрт 1,000 гаруй гарын үсэг зурагдсан нь сонгогчид та бүхний зүгээс миний ажилд өгч буй үнэлэлт дүгнэлт гэж ойлгож, талархаж байна. Миний бие НИТХ-ын сонгуульд нэр дэвшихгүй байхаар шийдсэнээ дуулгаж байна. Мөн НИТХ-ын төлөөлөгчөөр 2016 онд сонгогдсоноос хойш дөрвөн жилийн хугацаанд тойргийнхоо иргэд, хороо, СӨХ, сургууль, цэцэрлэг, цагдаагийн байгууллага, өрхийн эмнэлэг, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэхийг хичээж 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг тойрогтоо хийж, хэрэгжүүллээ" хэмээн фэйсбүүк хуудсаараа мэдээлжээ.

С.Мөнхчулуун нь 2020 оны УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшээд ялагдсан нь энэ удаагийн сонгуулиар өнжихөд нөлөөлсөн бололтой. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Barnii ezen(68.226.67.57) 2020 оны 09 сарын 08

Barniihaa hamgaalagchaa hii dee sta mine Hun er n uuriigii golohgui gej Super jishee ene sta shuu

0  |  0
Top