О.Осоржамаагийн амьдралаар кино хийжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 05

Сошиал сүлжээнд лайв хийж, өөрийгөө олонд таниулсан О.Осоржамаагийн амьдралаас сэдэвлэсэн "Осоржамаа- Амьдрал бол" кино Univision, Look TV, HomeMedia, MoTV, SkyMedia, SkyGo гээд бүх IPTV-ээр есдүгээр сарын 8-наас цацагдахаар болжээ. 

Үдэш бүр сошиал ертөнцөд монголчуудыг хөгжөөдөг О.Осоржамааг танихгүй хүнгүй шахам болжээ.

Ажил олгогчид түүнийг ажилд авдаггүй тул лайв хийж, амьдралаа залгуулж байгаагаа тэрбээр хэлдэг. Түүний эрээ цээргүй яриа, хагас нүцгэн бүжиг нь олны сонирхлыг татдаг болох нь лайв үзэлтийн тооноос харагддаг.

Тэгвэл хатуу амьдрал туулж ирсэн "лайвчин" залуугийн "Осоржамаа- Амьдрал бол" киног ирэх долоо хоногийн мягмар гарагаас IPTV-ээр хүлээн авч үзэх боломжтой болсон байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(1.75.0.147) 2020 оны 09 сарын 06

jinhen Mgl iin ireedui mundag huu de ...ene huug.s Mgl iin ungu mungu huusen hisver zaluu chuud suralthah heregtei ⁉︎ uuriigu avaad yavdag ajiliig ajil gej hiideg hund bna yavaad bdgui sergelen huu bid iim hun ulam ih demjej avch yavah heregtei

1  |  0
Top