АХБ 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламж нэмж олгоно

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 05

Азийн хөгжлийн банкны Удирдах зөвлөлийн хурлаар Монгол Улсад 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламж нэмж олгохоор шийдвэрлэжээ.

Дээрх буцалтгүй тусламжийг Япон улсын Засгийн газрын санхүүжилттэй Ази, Номхон далайн гамшгийн хор уршгийг арилгах сангаах олгох аж. Цар тахлын улмаас эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед уг тусламжийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад зарцуулах юм.

Түүнчлэн оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах болон ариутгах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэхэд чиглэгдэх юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top