Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 10 мянган айлыг сэргээгдэх эрчим хүчинд холбоно

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 23

Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сангийн санхүүжилтээр агаарын бохирдлыг бууруулах ажлын нэг хэсэг болгож гэр хорооллын 10 мянган айлыг сэргээгдэх эрчим хүчинд холбохоор боллоо.

Азийн хөгжлийн банкны санхүүжилт болох 570.2 сая ам.долларыг “Уур амьсгалын ногоон сан”, “Дэвшилтэт технологийн сан”-гаас санхүүжүүлэх юм байна. 10 мянган айлыг 20 хороонд хувааж, 1 500 нь ухаалаг гэр, 5 500 айлыг сэргээгдэх эрчим хүчний технологиор тоноглож, 3 000 сууцыг орчин үеийн стандартад нийцүүлэн барьж, зах зээлийн боломжит үнээр худалдах ажээ. Монгол Улсын нийт хүн амын гуравны нэг нь гэр хороололд амьдардаг эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлд хамрагдсан гэх судалгаа байдаг.

Сүүлийн үед гэр хороололд ундны усны нөхцөл байдал хүндэрч, хог хаягдлын төлөвлөлт алдагдан хүний эрүүл мэндийг ноцтой зөрчих болсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top