С.Эрдэнэболд: Манай улсын төрийн далбааг МАРС РУУ АВЧ ЯВНА

2020 оны 08 сарын 26

"MARS-V” төслийн санаачлагч С.Эрдэнэболд манай улсын төрийн далбааг МАРС РУУ авч явах талаар цахим хуудсандаа ийн бичжээ.


"Арваадхан жилийн дараа Ангараг гараг руу нисэхээр бэлтгэгдэж буй марсын нисэгч америк, франц, итали охид. Тэд бие бялдар, сэтгэлзүй, мэдлэг, туршилтын хүнд хүнд хөтөлбөрүүдийн ард гарагчид. Зарим нь 5 орны хэл дээр хөтөлбөрөө давсан.

АНУ (NASA) эмэгтэй иргэнээ марс дээр газардуулахаа зарласан. Бусад улс ч охидоо түлхүү бэлдсээр. Монгол Улсын Ерөнхийлөгч ноднин Монгол эмэгтэйг сансарт нисгэх тал дээр NASA тай хамтран ажиллах талаар ярилцсан.

MARS-V төслийн урилгаар эдгээр охид манай эх оронд ирэхээр болсон байгаа. Хилийн хорио цуцлахаар биелэлээ олно.

Бид өр зээл тавилгүй, уул уурхайн бус хөрөнгө оруулалт татах, шинжлэх ухааны талбарт Монгол дэлхийд идэвхтэй тоглогч болгохын төлөө энэ төслийн судалгааг хийсээр байна. Арав гаруй орны эрдэмтэн мэргэд, судлаачидтай хамтран ажиллаж байна.

Эдгээр нисэгч охид Монгол Улсад ирэх нь ойрын үед биелэлээ олно. Манай үндэсний брэндүүд энэ завшаанаар нэрээ гаргаад авах боломжтой. Хүн төрөлхтөний түүхийг шинээр тодорхойлох ирээдүйн баатруудаар бараа бүтээгдэхүүнээ сурталчлуулаад авах боломж байгаа шүү.

Холбогдож болно. Grafx Lkhagva Odbayasal Badarch Amgalanbayar Ginjbaatar

Аан тийм, Камил хэмээх франц нисэгч Марс явахдаа манай улсын төрийн далбааг манай төслийн багийн гишүүдийн зурагтай авч явахаа амалсан. Марс дээр манай далбаа 13 жил орчмын дараа мандаж магадгүй нь дээ.

Жич: Сансрын нисэгч, онгоцны нисгэгч гэж ялгаатай бичдэгийг анзаарууштай." хэмээсэн байна.

Сонирхуулахад "MARS-V” нь Марсын сургуулилалтын академи, сансарын судалгааны чөлөөт бүс, аялал жуулчлалын дагуул хотоос бүрдсэн шинжлэх ухаан технологи, инновацын олон улсын төв байгуулах төсөл юм. Уг төсөл танд Монголын говийн орчинд яг марс гараг дээр байгаа мэт мэдрэмжийг төрүүлэхэд оршино.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
энхээ(202.126.88.146) 2020 оны 08 сарын 29

Дебилүүд л гайхаж ашиг эн тэр хаана байна гэж бичих юмдаа. Марс вигийн залууст маш том ирээдүй байгаа

0  |  0
ИРГЭН(66.181.167.254) 2020 оны 08 сарын 27

ТЭГСНЭЭР БИДНИЙ АМЬДРАЛ ӨӨР БОЛОХ УУ?

1  |  0
Балай(202.179.26.158) 2020 оны 08 сарын 27

Элийрч балайрсан хүний хийж байгаа ажил нэг иымэрхүү байдаг аж.

1  |  0
Эрдэнэ(64.119.26.127) 2024 оны 04 сарын 13

би хамт явяаа

0  |  1
Top