Цэцэрлэгийн бүртгэл ӨНӨӨДӨР ЭХЭЛЛЭЭ

2020 оны 08 сарын 17

2020-2021 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр /2020.08.17/ эхэлж байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2020-2021 оны хичээлийн жилд цэцэрлэгт шинээр элсэн орох хоёр настай хүүхдүүдийг гэрээр асран хамгаалж, хөгжүүлэх арга хэмжээ авах, цэцэрлэгийн хүчин чадлаас хамааран 3-4 настай хүүхдийн тодорхой хувийг, харин таван настай хүүхдийг сургуульд бэлтгэх зорилгоор цэцэрлэгт бүрэн хамруулах шийдвэр гаргасан.

Дээрх шийдвэртэй холбогдуулан Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн.

Цэцэрлэгт шинээр элсэх хүүхдүүдийг наймдугаар сарын 17-21-ний өдрүүдэд, өмнө нь элссэн хүүхдүүдийг наймдугаар сарын 24-28-ны өдрүүдэд харьяа цэцэрлэг дээр нь зохион байгуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top