Алдарт “20th Century Fox” кино компани нэрээ өөрчилнө

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 08 сарын 12

Дисней компанийн эзэмшилд багтдаг алдарт “20th Century Fox” кино компани нэрээ өөрчлөхөөр болжээ.

Дэлхийн хамгийн алдартай, кино бренд болсон энэ нэр шинэ нэршил авахдаа “Century” болон “Fox” гэх нэрийг авахгүй байхаар тогтсон байна.

Өнгөрсөн нэгдүгээр сард Дисней компани Fox гэх нэршлийг компанийн үндсэн нэршлээс хасах шийдвэр гаргасан юм.

Ирэх намар гэхэд компани шинэ нэршил болон бэлгэ тэмдэг нь олон нийтийн хүртээл болох аж.

“Оддын дайн”, “Хатуу самар”, “Гэртээ ганцаараа” зэрэг олон арван киногоор дэлхий нийтэд танил болсон энэ компани 1935 онд нэршилээ авч байсан юм. Түүнээс хойш энэхүү нэршил, эхлэхэд гардаг ая нь яг л киноны нэг хэсэг мэт үзэгчдийн чих болон нүдэнд хоногшиж чадсан билээ.

Тухайн үед “Twentieth Century Pictures”, “Fox Films” студиуд нэгдэн бидний мэдэх “20th Century Fox” компани бий болж байжээ.
 

 


Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top