Монгол кино олон улсын наадмаас шагнал хүртлээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 08 сарын 13

Локарногийн олон улсын кино наадмын тэргүүн шагналыг “Зэ” нэртэй кино хүртлээ. Уг киног найруулагч П.Лхагвадулам найруулсан бөгөөд “Guru” медиа болон Францын “Аврора” фильм киноны продюсерээр ажиллажээ.

Тэргүүн шагналыг 40 мянган швейцар франк буюу 44 мянган ам.доллар дагалдсан байна.

“Зэ” кино нь өсвөр насны улаач хүү хотын залуу охинд татагдаж байгаа талаар өгүүлдэг аж. Бөөгийн талаар нийгмийн стереотайпыг орчин цагийн амьдралтай сүлэлдүүлсэн дээрх киног мэргэжилтнүүд өндрөөр үнэлжээ.

“Энэ бол магадгүй орчин цагийн кино урлагт дутагдаж байсан сэдэв бөгөөд гайхалтай дүрслэлээр өгүүлжээ” гэж Variety сэтгүүл дүгнэсэн байна.

Локарногийн олон улсын кино наадам нь 73 жилийн түүхтэ бөгөөд өсөх ирээдүйтэй залуу найруулагчдыг дэлхийн тавцанд гаргах зорилгоор Швейцар-Италийн Локарно хотод жил бүрийн наймдугаар сард болдог юм.

Уг наадмыг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 8000 гаруй үзэгч үзэж сонирхдог байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oogii(86.9.197.184) 2020 оны 08 сарын 14

Mundag yumaa. Ulam saihan buteel gargaarai.

1  |  0
Зояин(103.10.21.32) 2020 оны 08 сарын 14

Гайхалтай...МАШ ИХ БАЯРЛАЛАА...ЭХ ОРНЫХОО НЭРИЙГ ДЭЛХИЙН ДАХИНД ЦУУРАЙТУУЛСАН УРАН БҮТЭЭЛЧДЭДЭЭ ДАХИН ДАХИН БАЯР ХҮРРЭЕ АМЖИЛТ АМЖИЛТ БАС ДАХИН АМЖИЛТ ...ДЭЛХИЙН ЭНТЭЙ СЭТГЭНЭ БҮТЭЭНЭ гэдэг ЭНЭ ШҮҮ ДЭЭ ТА НАРТАА БАЯРЛАЛАА ...УЛАМ ИХИЙГ БҮТЭЭЖ ДЭЛХИЙД ГАРГААРАЙ...

2  |  0
Top