“Салхинд туугдагсад”-ын Оливиа де Хэвиллэнд 104 насандаа хорвоог орхив

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 27

 

“Салхинд туугдагсад” киноны Мелани Хамилтоны дүрээр алдаршсан Холливудын жүжигчин Оливиа де Хэвиллэнд 104 насандаа хорвоог орхижээ.

Холливудын алтан үеийн сүүлчийн төлөөлөгч Парис дэх гэртээ нойрондоо мөнх бусыг үзүүлжээ. Тэрээр мөн домогт киноны гол дөрвөл дүрд тоглосон жүжигчдээс амьд сэрүүн үлдсэн сүүлчийн жүжигчин байсан юм. Эдгээр дөрвөлөөс хамгийн түрүүнд Эшли Уилксийн дүрд тоглосон Лэсли Ховард 1943 онд Португалиас Англи руу нисэж байсан онгоцыг нь Германы сөнөөгч онгоц буудаж унагасны улмаас амиа алджээ. Ретт Батлерын дүрийг амилуулсан Кларк Гейбл 1960 онд зүрхний шигдээсээр хорвоог орхисон бол гол дүрд тоглосон Вивьен Ли 1967 онд сүрьеэ өвчний алмаас насан эцэслэжээ.

Оливиа Хэвиллэнд 1961 оны долоодугаар сарын 1-нд Токио хотод мэндэлжээ. Оливиа 18 насандаа “Warner Brothers” студитэй анхны гэрээгээ байгуулж байв. Тэрээр 1946, 1949 онд хоёр удаа Оскарын шагнал хүртэж байснаас гадна “Алтан бөмбөрцөг”-ийн хошой шагналтан. Түүний од Лос Анжелес хотын Холливудын өргөн чөлөөнд бий.

1965 онд Оливиа де Хэвиллэнд Каннын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнийг тэргүүлсэн анхны эмэгтэй болжээ. 1960-аад оны дунд үеэс Оливиа бүрэн хэмжээний кинонд бараг тоглоогүй бөгөөд хамгийн сүүлд 1979 онд “Тав дахь шадар цэрэг” кинонд тоглож байв.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kkkkk(73.50.120.83) 2020 оны 07 сарын 29

Mundag orjuuljee 1961 ond turuud 104 hurdeg kkk manai mgl d 104 tunguut maah ih bga um bn

0  |  0
bi(83.254.137.95) 2020 оны 07 сарын 28

1916 ond turjee,gaihaltai urt naslajee ooyo

0  |  0
Со ах(202.179.27.87) 2020 оны 07 сарын 28

1961 онд төрсөн хүн 104 наслаад үхсэн гэнээ. Бас 1943 1949 онуудад төрөхөөсөө өмнө нь юм байна 2 удаа Оскарын шагнал хүртсэн гэнээ. Бас төрөхөөс нь өмнө хөмт кинонд тоглосон хүн нь бас л төрөхөөс нь өмнө 1943 онд ослоор нас барсан гэнээ.

1  |  0
Зочин(202.131.233.190) 2020 оны 07 сарын 28

Энэ сэтгүүлч санаатай хүмүүсийн бичиж байгааг харчихаарай!!!!!!\nОливиа Хэвиллэнд 1961 оны долоодугаар сарын 1-нд Токио хотод мэндэлжээ. Оливиа 18 насандаа “Warner Brothers” студитэй анхны гэрээгээ байгуулж байв. Тэрээр 1946, 1949 онд хоёр удаа Оскарын шагнал хүртэж.... гэнээ. Ха Ха Ха . \n

1  |  0
Sheriff(66.181.168.131) 2020 оны 07 сарын 27

Zass olon yum shaalgui nuuree budaad mashind suuj boov huh

0  |  0
ASdfaf(66.181.168.8) 2020 оны 07 сарын 27

бүтээсэн дүр шигээ номхон дөлгөөн амьдарсан байх даа, урт наслахыг бодоход

0  |  0
Top