Монгол Улсын төрийн тэргүүн Х.Баттулга, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар шинэ төрлийн коронавирус анхлан тархсан БНХАУ-д айлчлал хийсэн явдал одоо ч сошиал орчинд хуучраагүй сэдэв хэвээр байна.
Хятад иргэдийн сэтгэгдлээс онцлон хүргэвэл,
-Бээжин хотын Чао Ян дүүргээс цөөн хүн амтай жижиг улс ингэж эрвийх дэрвийхээрээ туслаж байна гэдэг үнэхээр агуу их сэтгэлтэй ард түмэн юм.
-Хонь хэмээгч амьтан нарны бэлгэдэл, түүний үрээр хижиг хар тахал амирлах буй за. Хятад, Монголын найрамдал өнө мөнхөд цэцэглэг.
-Монголд хурдан галт тэрэгний зам барьж өгцгөөе.
-Бага чулуугаар том чулууг цохимуй.
-Хариутай бол бариутай гэдэгчлэн харилцаагаа сайжруулж, Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтаа нэмцгээе.
-Хөрш орны найрсаг сэтгэлд талархъя зэрэг байдлаар вичат орчинд нэг нь нэгнийгээ уриалсан, талархсан, нүдээ олсон тусламж хэмээн онцолж байна.
Уул нуруу гол усан өөр боловч
Угтаа салхи сар тэнгэр нэг билээ
Хамаг Бурхадын шавь нар бид
Хамтдаа сайн буяны ерөөл тогтоосуй
Нангиад Монголын найрамдал нөхөрлөл
Насан үүрд бат орших болтугай хэмээн шүлэг хүртэл зохиогдсон байна.
Түүнчлэн Монгол Улсын тухай газар зүйн байрлал, улирлын онцлог, тэр дундаа монгол хүний халуун сэтгэлийг дэлхий дахинд сурталчилж эхэллээ. Зөвхөн Хятад Улсад төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа Монгол хүн бүр дэлхийд эх орныхоо нэрээр бахархаж буйгаа илэрхийлсэн сэтгэгдлээр цахим орчин дүүрсэн өдөр болж өнгөрлөө.
Сонирхолтой тоо баримт дурдвал, Хятадын дурын сайт руу ороход нэг секунд хүрэхгүй хугацаанд хайлтын системээс энэ тухай мэдээллийг сонирхсон Хятад иргэдий тоо 29 сая 500 мянга хол давсан байна.
Сэтгэгдэл ( 8 )
Honiig n ogooch hudlaa yriad
Bi erliiz ! Minii aabiig Bin Bao gedeg. Manai ulsiig tengert gartal magtsand talarhay ! ha ha ha hoh ineed hurchihlee
манай еөк очиж нэг мишэлзээл цар тахлы нь дараад өгсийшдээ
UB -d metro bariad ogooch
хятадын ард түмэн зохион байгуулалт сайтай хөдөлмөрч гэдгээ дэлхий дахинд харуулж чадлаа харин их л цэвэрч байх нь чухал гэдгийг ойлгосон байхаа
Улстайгаа нүүхгүйгээс хойш, 2 хөрштэйгээ эв найрамдалтай байсан нь лээр дээ
хонио өгөх гэсээр байтал өвчин дууслаа монголын малчид ийм арчаагүй 300 000 малчин 1 1 өгөхөд л тэр 30 мянга юу ч биш цас орохоор зуд гээд орохгүй бол хар зуд гээд улсаас юм нэхээд суучихдаг бхйж
zov setgel sanaatai hymyys ih baidgiin jishee ene dee goe baina