Звиади Циколия: Монгол сайхан орон

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 05

Гүржийн хөлбөмбөгч Звиади Циколия энэ жил Казахстаны нэгдүгээр лигийн “СДЮСШОР №8” багт тоглоно. Звиади Казахстаны “Sports.kz” агентлагт ярилцлага өгчээ.

-Звиади, 10 жилийн өмнө манай “Тараз” багт Иракли Циколия тоглож байсан. Таны хамаатан биш биз?

-Биш ээ, ижил нэртэй хүн.

-Өөрийгөө танилцуулаач?

-Би Гүржийн Мартвили хотод төрсөн. Багаасаа л хөлбөмбөг тоглож өссөн. Анхны баг минь “Локомотив” (Тбилиси), анхны дасгалжуулагч Гиа Кумсиашвили. Хагас хамгаалагчийн байрлалд тоглодог. Анхны мэргэжлийн баг бол Украины “Локомотив Купянск”

-Та Монголын лигт бас тоглож байсан нь их сонирхолтой байна. Монголын лигийн түвшин хэр вэ?

-2016 онд би гэргийтэйгээ Казахстанд шилжиж ирсэн ч энд тохирох баг байгаагүй. Удалгүй Улаанбаатарт амьдардаг нэг найз минь утасдаад “Эрчим” багт тоглох санал тавьсан. Ингээд Монголд очиж, хагас жилийн гэрээ байгуулж байлаа. Гэрээнд гарын үсэг зурснаас долоо хоногийн дараа манай баг Монголын Супер цомын эзэн болсон. Монголын хөлбөмбөгийн түвшний талаар байрандаа зогсоогүй, урагш хөгжиж байгаа гэж л хэлье.

-Монголд амьдрахад ямар байв?

-Сэтгэлд хүрсэн. Монголын талаар дандаа эерэг сэтгэгдэл л үлдсэн.

-Монголын “Дэрэн” багт казах залуу Жансерик Маратхан тоглодог. Монголын шигшээ багийн гишүүн. Түүнтэй талбай дээр таарч байв уу?

-“Дэрэн”-тэй бол тоглож байсан. Харин Жансериктэй таарч байгаагүй. Улаанбаатарт маш олон казах хүн амьдардаг. Би тэдэнтэй нөхөрлөдөг байлаа.

-Яагаад Монголын аварга багаасаа Киргизийн “Алгу”-д шилжихээр шийдэв?

-Монголын дараа надад хэд хэдэн сонголт гарч ирснээс би Бишкекийн “Алгу”-г сонгосон. 2018 онд гэр бүлийн гачигдлаар Гүржид буцаж, төрөлх хотынхоо “Салхино”-д тоглосон.

-Яагаад Казахстаны багт ирэв?

-Эхнэр минь Нур-Султан хотын уугуул. 20 жилийн өмнө тэдний гэр бүл Гүржээс Казахстанд нүүж ирсэн юм. “СДЮСШОР № 8” баг Казахстаны нэгдүгээр лигт дэвшсэнийг сонсоод дасгалжуулагчтай нь уулзаж, шалгалт өгөөд, нэг жилийн гэрээ байгуулсан.

-Хөл хориог хэрхэн өнгөрүүлж байна вэ?

-Дасгалжуулагчийн өгсөн даалгаврыг биелүүлнэ. Худан лиг эхлээсэй гэж тэсэн ядан хүлээж сууна. Зургаадугаар сард эхлэх байх гэж найдаж байгаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Аэиа(39.115.114.99) 2020 оны 05 сарын 05

Казахуул уб т юугаа хийнээ казахстанд очоод казахууд дундааа жаргажу явахгүй

0  |  0
Top