СЭЛЭНГЭ: Дэлхийн зөнгөөс 11.8 сая төгрөгийн тоног төхөөрөмж өглөө

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 21

Шинэ төрлийн коронавирус өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн Зөн Олон улсын байгууллага хамтран амжилттай хэрэгжүүлж байна.

Дэлхийн зөн Олон улсын байгууллагын Сэлэнгэ аймгийн хөтөлбөрийн хамт олон аймгийн Онцгой комисст эрүүл мэндийн нэн шаардлагатай 11.8 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Дэлхийн зөнгийн Сэлэнгэ хөтөлбөрийн хувьд аймгийн хэмжээнд 950 өрхөд хүнсний тусламж, 210 өрхөд малын тэжээлийн багц, 5000 гаруй хүүхэд багачуудад халдвараас хамгаалах гарын саван, гар ариутгагч, боловсролын болон төрийн байгууллагуудад 150 хайрцаг ариутгалын бодис болон хор шүршигч, Өрхийн эрүүл мэндийн төв болон төрийн үйлчилгээ үзүүлэх 19 газарт зайнаас халуун хэмжигч , сургуулийн дотуур байруудад зөөлөн эдлэлийг хүлээлгэн өгөх зэрэг хүмүүнлэгийн яаралтай тусламжийн үйл ажиллагааг шат дараатай авч хэрэгжүүлсэн байна.

Энэ дөрөвдүгээр сард багтаан 522 өрхөд хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлэх болон шаардлагатай өрхүүдэд сайн санааны дэмжлэгийн хувцас тараах зэрэг ажил зохион байгуулахаар төлөвлөжэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top